Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жилд ЗГ-аас зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд10 сар 18. 9:19Өнөөдөр дараах замуудыг түр хугацаагаар хэсэгчилж хаана10 сар 18. 9:16Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39

Малын угаалгын ажил орон даяар явагдаж байна

/8-р сарын 7/  -  13 цаг 07 минут

  “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой малын угаалгын ажил орон даяар явагдаж байна.

 

Мал, амьтны аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын өмнөө тавьсан зорилт. Уг зорилтыг биелүүлэх хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж, малын угаалгын ажилтай биечлэн танилцсан юм.

Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Тодруулбал, малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм. Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм.

 

          Нөгөөтэйгүүр хээрийн аргаар малыг шүршиж угааснаар бүрэн гүйцэд ариутгал хийгддэггүй байна. Ялангуяа хөх ширх паразит нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт гол халдвар нь байдаг. Тиймээс бог малыг 100 хувь умбуулан угааж ариутгах, зөөврийн тоног төхөөрөмжийн ашигтай загварыг малын угаалгын практикт нэвтрүүлээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн уг зөөврийн төхөөрөмж нь цагт 250-300 бог мал угаах хүчин чадалтай, малчны хотонд шууд хүрч үйлчлэх боломжтой гэдгийг "Тэгш Агь" ХХК-ийн төслийн удирдагч Ч.Халиун онцолсон юм.

Малын угаалга буюу креолинжүүлэх ажлыг зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө хавар, намрын улиралд хоёр удаа хийдэг байсан. Малыг эрүүлжүүлэх зорилготой энэхүү уламжлалт арга хэмжээг ийнхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй уялдуулан сэргээн зохион байгуулж байна. 

 Эх сурвалж:ХХААХҮЯ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC