Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо8 сар 17. 12:11Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ8 сар 17. 11:53Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

Өглөө сэрээд нимбэгтэй ус уусны 20 ашиг тус

/8-р сарын 9/  -  11 цаг 35 минут

Усанд нимбэг хийж уух нь бусад ундаануудаас илүү цангаа тайлахаас гадна амин дэм, эрдэс, биед хэрэгцээтэй элементүүдийг нөхөж өгдөг олон давуу талтай. Нимбэгтэй ус нь энерги сэргээх байгалийн ундаа юм. Өглөө сэрэхэд хүний бие эд эсээ сэргээхийн тулд шөнө "зарцуулсан" усаа нөхөх хэрэгтэй болдог. Харин зүгээр ус уухын оронд жаахан нимбэг хольж уувал дараах 20 давуу талтай.

Өглөө нимбэгтэй ус уусны 20 ашиг тус:

  1. Нимбэгтэй ус нь таны биеийн усыг нэгдүүлдэг электролитийг нөхөж өгдөг.  Нимбэгэнд кали, кальци, магни гэх мэт электролитээр баялаг байдаг.
  2. Үе мөч болон булчингийн өвчнөөс сэргийлж, өвдөлтийг багасгадаг.
  3. Нимбэгийг халуун усанд хийж уувал түүнд агуулагдах хүчил нь хоол боловсруулалтад маш сайн нөлөөтэй. Ходоодны хүчил, гясалдаатай нэгдэж хоолыг амархан боловсруулдаг.
  4. Хоол тэжээлээр биед орж ирсэн аминхүчлүүдээс альбумин, глобулин, гемоглобин зэрэг нийлмэл уургууд, биохимийн урвал хурдасгагч ферментүүдийг элэгний эсүүд үйлдвэрлэдэг. Энэ ферментийг үйлдвэрлэхэд нимбэгтэй ус бусад ямар ч хүнснээс илүү байдаг. Элэг өвчилсөн үед яах вэ?
  5. Нимбэгтэй ус нь элэгний хорт бодисыг хөөж, цэвэрлэдэг.
  6. Амьсгалын замын халдварт өвчин, улаан хоолойн, гүйлсэн булчирхайн үрэвсэлд тустай. Нимбэг бол үрэвслийн эсрэг байгалийн эм.
  7. Нимбэгтэй халуун ус бол гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг байгалийн ундаа.
  8. Бодисын солилцоог тогтворжуулдаг. Нимбэг бол маш хүчирхэг антиоксидант юм. Биед хортой чөлөөт радикалуудаас хамгаалж, дархлааг сайжруулдаг.
  9. Сэтгэл гутрал, стресс зэргээс хамгаалдаг. Учир нь цусан дахь кали багассанаас болж сэтгэл гутрал, стрессд ордог. Нимбэг калиар баялаг байдаг учир зүрхний цохилтыг тогтворжуулдаг мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулдаг.
  10. Цус, судас, артерыг цэвэрлэдэг.
  11. Өдөр болгон нимбэгтэй ус ууснаар цусны даралт 10 хувиар буурна.
  12. Нимбэгтэй ус хүний биед шүлтийн нөлөө үүсгэдэг. Хоол идэхийн өмнө ууснаар pH /устөрөгчийн ионы концентрацийг илэрхийлэх хэмжигдэхүүн/-ний хэмжээг өндөрсгөдөг. pH хэдий чинээ өндөр байна төдий чинээ бие өвчинтэй тэмцэнэ. 
  13. Өглөө болгон уух нь арьсанд маш сайн нөлөө үзүүлж эрүүл байлгадаг.
  14. Шээсийг шингэлж тулай өвчнийг намдаадаг.
  15. Нимбэгтэй ус нь тэр чигээрээ л С аминдэм гэсэн үг юм. Жирэмсэн эмэгтэйчүүд, ургийн хөгжилд маш хэрэгтэй. Ханиад томуугаас сэргийлж, ургийн яс, тархины хөгжилд тустай.
  16. Цээж хорсвол хагас цайны халбага нимбэгийг усанд хольж уугаарай.
  17. Нимбэгтэй ус нь бөөр, цөс, элэгний чулууг хайлуулдаг.
  18. Турж байгаа хүмүүс нимбэгтэй ус уух хэрэгтэй. Пектин эс агуулагддаг учраас өлсөлтийг багасгадаг байна. Мөн 12-т дурдсан шүлтлэг нь жин хасахад маш сайнаар нөлөөлж байгааг судалгаагаар баталсан.
  19. Шүдний өвчин болон буйлны үрэвслээс сэргийлнэ.
  20. Нимбэгтэй ус нь маш их шүлтлэг байдаг учраас хавдартай тэмцдэг. Учир нь хавдар шүлтлэг орчинд ургаж чаддаггүйг эрдэмтэд тогтоосон.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC