Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна

/8-р сарын 15/  -  13 цаг 58 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар баталжээ. Энэ талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг манай яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар байгуулж нийт 35 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэлээ. Агентлаг байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж бид үзэж байгаа.  Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар өмнө нь  Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн харьяанд ажиллаж байсан Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт гурван үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC