Шинэ мэдээ

Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа4 цаг 22 минутын өмнөНийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө4 цаг 40 минутын өмнөУлиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ4 цаг 42 минутын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана4 цаг 56 минутын өмнөБ.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ4 цаг 57 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 14 минутын өмнө2018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв5 цаг 20 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52Ихэнх нутгаар нойтон цас орно9 сар 20. 9:44Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө9 сар 19. 12:43Анхааруулах самбар байршуулав9 сар 19. 12:40“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 19. 12:37Цасан шуурга шуурч, хүйтэрнэ9 сар 19. 11:54Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ9 сар 19. 11:53Автобусанд сургалт зохион байгууллаа9 сар 19. 11:43Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно9 сар 19. 9:58Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 19. 9:56

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

/8-р сарын 15/  -  14 цаг 20 минут

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй, Идэр, Буянт, Яруу,  Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдэж, Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна.  

Мөн наймдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно.

 Иймд  үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC