Шинэ мэдээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ11 сар 22. 8:47СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна11 сар 22. 8:25Энэ өдрийн зурхай11 сар 22. 8:19МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ11 сар 21. 11:48СЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв11 сар 21. 11:43Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав11 сар 21. 9:00УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...11 сар 21. 8:58МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38

"Тамхичин биш тамирчин, спиртлэг биш спортлог амьдарцгаая"

/9-р сарын 4/  -  9 цаг 59 минут

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор 2018-оны 08 сарын 02-ны өдөр "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. 

Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн үндэс болох юм. Товчхондоо, иргэд маань эрүүл байвал Монгол Улс маань хүчирхэг байна. Иймээс ч өнөөдөр та бүгдтэйгээ хамт биеийн тамир, спортоор хичээллэн нэгэн өдрийг өнгөрөөе гэж бодож энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгож, ард иргэдээ эрүүлжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэвч хувь хүн та өөрөө өөртөө хариуцлагатай байж, биеийн тамир, спортоор хичээллэхгүй бол энэ зорилго биелэхэд хэцүү. Энд, Жанжин Сүхбаатарын талбайд биеийн тамир, спортод дуртай, хөдөлгөөн хийдэг хүмүүс цугларсан байгаа. Та бүгд маань бусдадаа үлгэрлэн, ойр хавийнхаа хайртай хүмүүсээ спортоор хичээллүүлэн таргалуулахгүй, тамхи татуулахгүй, архи уулгахгүй байлгаж эрүүл чийрэг хүн болгох нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын иргэдээ, Тамхичин биш Тамирчин байцгаая, Спиртлэг биш Спортлог амьдарцгаая" гэсэн юм. 

Өдөрлөгт "Харанга" хамтлаг, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан нар ирж ая дуугаа өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэв мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж:zasag.mn

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC