Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ:13 минут 21 секундын өмнөӨнөөдөр туулай өдөр14 минут 39 секундын өмнөХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52

Хотын дарга олон улсын чуулганд оролцлоо

/9-р сарын 5/  -  12 цаг 45 минут

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж, хэлсэн үгэндээ “Монголын нутгийн удирдлагын холбоо нь ЛОГИН олон улсын байгууллагын гишүүн болсноос хойш сургалтын олон арга хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тэр дундаа оролцооны арга хэлбэр дээр суурилсан сургалтууд болох эмэгтэйчүүдийн манлайллын арга хэлбэрүүд, сайн засаглалын туршлага, иргэний оролцоо, ил тод байдлын олон туршлага, санал санаачлагыг та бүхнээс суралцан өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай юм. Монголын нутгийн удирдлагын холбоо нь жилээс жилд суралцаж, өөрийгөө болон гишүүн байгууллагуудаа бэхжүүлэн ажиллаж байна” хэмээв. 

Мөн тэрбээр Улаанбаатар хотоос орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, мэдээллийн технологид суурилсан төрийн үйлчилгээний системийн талаар “Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэх хуулийн гол үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан төр захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд дээрх зорилтыг хангахад чиглүүлж удирдах юм. Дээрх хуулийн төсөлд нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийслэлийн хөгжилд оролцох оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчиддаа тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан” хэмээн онцлон хэлсэн юм.

Чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцана. Мөн нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуралд оролцогчдод танилцуулга хийх юм. Түүнчлэн нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулах аж. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC