Шинэ мэдээ

Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа4 цаг 43 минутын өмнөНийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө5 цаг 1 минутын өмнөУлиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ5 цаг 2 минутын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана5 цаг 16 минутын өмнөБ.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ5 цаг 18 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 34 минутын өмнө2018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв5 цаг 40 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52Ихэнх нутгаар нойтон цас орно9 сар 20. 9:44Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө9 сар 19. 12:43Анхааруулах самбар байршуулав9 сар 19. 12:40“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 19. 12:37Цасан шуурга шуурч, хүйтэрнэ9 сар 19. 11:54Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ9 сар 19. 11:53Автобусанд сургалт зохион байгууллаа9 сар 19. 11:43Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно9 сар 19. 9:58Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 19. 9:56

Улаанбаатарт бага зэргийн хур тунадас орно

/9-р сарын 6/  -  9 цаг 31 минут

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас,  уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар хур тунадас, өдөртөө Сүхбаатарын өмнөд хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC