Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жилд ЗГ-аас зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд10 сар 18. 9:19Өнөөдөр дараах замуудыг түр хугацаагаар хэсэгчилж хаана10 сар 18. 9:16Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39

Хотын захиргаа 2019 онд яармаг руу нүүнэ

/9-р сарын 6/  -  9 цаг 49 минут

Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Нийслэл хотын авто замын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ?

-Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот даахад хэцүү. Түгжрэлийг сааруулах олон арга бий. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь хамаардаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Явган зорчигчдын орц гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашины импортын бодлого дээр анхаарах хэрэгтэй. Япон солонгосын хуучин машиныг энд авчирч булшилж байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс их ирэх болсон. Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй. Тиймээс ойрын хугацаанд  тодорхой шийдэлд хүрэх байх.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хот ямар арга хэмжээ авч байна вэ. Ялангуяа утааны улирал эхлэхээс өмнө яг ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудалд энэ Засгийн газар, Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр шийдэлд хүрсэн. Тухайлбал, түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарсан. Нийслэлийн иргэдийн нүүрсний хэрэглээ 600-800 мянган тонн. Эхний ээлжинд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Нийслэл шахмал түлш борлуулах асуудлыг нь хариуцаж байгаа. Ингэхдээ үнийг нь түүхий нүүрсний өртөгтэй адилтгах хэмжээнд борлуулахаар төлөвлөсөн. Мөн аравдугаар сарын 1-н гэхэд 100 квт-аас дээш хүчин чадалтай 500 зууханд шүүлтүүр тавина. Түүнээс гадна 40 мянган өрхөд халаагуур олгох зэрэг байдлаар шийднэ. Хамгийн эцсийн хувилбар бол орон сууцны асуудал. Үүнийг Засгийн газраас, хотоос судалж байгаа.

-Хотын захиргаа шинэ яармаг руу нүүнэ гэлээ. Хэзээ нүүх вэ?

-Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Олон улсад цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувь гэж үздэг. Мөн хүүхдийг 3 наснаас нь эхэлж цэцэрлэгт хамруулдаг жишгийг олон улсад баримталдаг. Манай Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдалтын хувь 77 байна. Ирэх 2019 онд бид 85 хувьд хүргэнэ гэж төлөвлөж байна. Энэ жил Монгол Улсын түүхэнд анх удаа 100 цэцэрлэг, сургууль барьж байна. Цэцэрлэг сургуулийн асуудлыг бүрэн шийдэхээр Засгийн газрын түвшинд ярилцсан. 2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын сургуулиуд 3 ээлжээр хичээллэдэг байдал үгүй болно.

Эх сурвалж:ulaanbaatar.mn

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC