Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Цалин нэмэгдүүлнэ гэх Засгийн газрын зальжин арга

/9-р сарын 11/  -  7 цаг 30 минут

Монгол Улсын Төрийн тэргүүний сэнтийд хоёр удаа сууж байсан эрхэм Ц.Элбэгдоржийн хэлсэн "хошгоруулах" гэж нэг брэнд үг бий.   Манай улс төрчид ч ард түмнийг сайн хошгоруулна, бид ч амархан хошгорчихно. Тэгвэл  Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон мянган төрийн албан хаагчдын цалинг энэ сараас нэмнэ хэмээн бас л хошгоруулжээ.  Хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цалин нэмэх мэдээлэл цацагдаж, түүнд олзуурхаж суусан гэр бүл олон байсан байх. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өдөр бүр нэмэгдсээр байсан. Ийм эгзэгтэй үед Засгийн газраас цалин нэмэх шийдвэр гаргасан нь нүдээ олсон шийдвэр байсан юм.

Гэтэл Засгийн газрын дээрх шийдвэр гал намжаах шоу байсан гэдгийг батлах нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг нэмэх хөрөнгө байхгүй гэнэ. Харин оны төгсгөлд төрийн албан хаагчдад олгодог үр дүнгийн урамшуулал болох 300 мянган төгрөгийг 2018 оны сүүлийн дөрвөн сар буюу 9,10,11,12 сарын цалин дээр хуваан олгох чиглэлийг Засгийн газраас яам, агентлагууддаа өгчээ. Дээрх шийдвэрийн тогтоол нь цөөн хэдэн агентлагт хүрсэн бөгөөд одоогоор маш нууцалж байгаа гэнэ.

Уг нь өнгөрсөн жил төрийн албан хаагчдад “сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” болгон 300 мянган төгрөгийг жилд нэг удаа олгох шийдвэр гарч байсан. Гэтэл өнөөдөр цалин нэмэх нэрийдлээр дээрх 300 мянган төгрөгийг хуваан олгох гэж буй нь харамсалтай хэрэг болоод байна. Шулуухан хэлэхэд Засгийн газар төрийн албан хаагчдыг малтай зүйрлэж, доромжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимын эрх ашигийг бодож олон мянган төрийн албан хаагчийн чихэн дээр нь цэцэг ургуулаад орхижээ. Нэгэнт шийдвэр гарсан.  Энэ оны сүүлээр төрийн албан хаагчдын цалин дээр тодорхой хэмжээний мөнгө нэмэгдэнэ. Харин тэд оны төгсгөлд үр дүнгийн урамшуулал болох 300 мянган төгрөгөө авч чадахааргүй болж байгаа бололтой. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын суурь тун чиг хэврэг болчихоод байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зарлаад буй. Үүнтэй холбоотой БСШУС-ийн сайд Ц.Цогзолмааг огцоруулах асуудал яригдаад эхэлсэн. Зам тээвэр, хөгжлийн сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд удаж байна.  Мөн Ардчилсан намын бүлгийн зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцоруулах асуудлыг тавьсан. УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн энэ асуудал хөндөгдөнө.

 Засгийн газар ийм эгзэгтэй үедээ Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэх шоу хийж, олон нийтэд мэдээлсэн нь Ерөнхий сайдыг ямар айдастай байгааг харуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC