Шинэ мэдээ

Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа4 цаг 23 минутын өмнөНийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө4 цаг 41 минутын өмнөУлиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ4 цаг 42 минутын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана4 цаг 56 минутын өмнөБ.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ4 цаг 58 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 14 минутын өмнө2018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв5 цаг 20 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52Ихэнх нутгаар нойтон цас орно9 сар 20. 9:44Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө9 сар 19. 12:43Анхааруулах самбар байршуулав9 сар 19. 12:40“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 19. 12:37Цасан шуурга шуурч, хүйтэрнэ9 сар 19. 11:54Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ9 сар 19. 11:53Автобусанд сургалт зохион байгууллаа9 сар 19. 11:43Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно9 сар 19. 9:58Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 19. 9:56

Ерөнхийлөгч “Монгол бөхийн өргөө”-г төрийн өмчид шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлэв

/9-р сарын 7/  -  11 цаг 21 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь буюу 2018 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлыг Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлж байсан юм.

2018 оны дөрөвдүгээр сард илгээсэн албан бичгийг унших бол энд дарна уу.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн албан бичигт:

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын маань нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир ч тасрахгүй байна.

Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн юм.

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1998 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Олон нийтийн үүсгэл санаачилгаар эхлүүлсэн Бөхийн өргөөний дуусаагүй барилгыг төсвийн хөрөнгө болон эргэж төлөгдөх зээлийн хөрөнгөөр санхүүжилт хийж барьж дуусгах” тухай зорилт, арга хэмжээ тусгагдаж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.122.0 (нэг тэрбум нэг зуун хорин хоёр) сая төгрөгийн 800 (найман зуу) сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 ба 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон түүхтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд үүнийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”, 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байна.

Иймд Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэжээ.

Эх сурвалж:President.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC