Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

Цахим тоглоомын төвүүд хуулийг уландаа "ГИШГЭЖЭЭ"

/9-р сарын 10/  -  10 цаг 29 минут

Өнгөрсөн баасан гаригийн шөнө НЦГ, БГД-ийн I, II хэлтэс БГД болон СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газар, зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтаар гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй цэгүүдийг шалгахаас гадна, зөвшөөрөлгүй хууль зөрчин ажилладаг ААН-үүдийг илрүүлэн ажиллав. Уг шөнийн шалгалтаас манай сурвалжлах баг хамтран дараах сурвалжлагыг бэлдлээ. Шөнийн шалгалтад БГД-ийн цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Д.Оюун, БГД-ийн цагдаагийн II хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинбаяр, СХД-ийн цагдаагийн III хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад О.Нямдорж, хошууч н.Батцоож нарын гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан юм. 

“Game arena” цахим тоглоомын газар зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байжээ

Бид нэн түрүүнд "Өргөө" кино театрын ард байрлах “Game arena” гэх цахим тоглоомын төвд очлоо. Угтаа бол бүх цахим тоглоомын газрууд 23.00 цагт хаах ёстой ч энэхүү газар нь байнга цаг хэтрүүлдэг, бүр хаалгаа түгжиж байгаад хүүхэд, залуучуудыг хоногоор тоглуулдаг гэх гомдол цагдаагийн байгууллагад их ирсэн байна. Энэ дагуу “Game arena” тоглоомын төвд очиход үүд нь цоожтой байв. Гэхдээ дотор нь хүүхдүүдийн орилох, хараал хэлэх дуу сонстож, хаалга тогшсон хүмүүсийг оруулж байгаа нь ажиллаж байгааг нь илтгэж орхив. Гэхдээ цагдаагийн албан хаагчид очиход камераараа хардаг ч юмуу хаалгаа огт тайлж өгдөггүй гэнэ. Тиймээс шалгалтад явж буй албан хаагчдын нэг нь энгийн хувцас өмсөж, хаалгыг тогшсоноор цахим тоглоомын газар хаалгаа нээсэн юм. Энэхүү газар нь нэлээд том хэмжээтэй. 60 гаруй хүүхэд залуус цагдаагийн албан хаагчдыг орж ирж байгааг ч анзаарах сөхөөгүй элдэв хараал хэлэн тоглож байлаа. Түүгээр ч үл барам цагдаагийн албан хаагчид 23.00 цаг хэтэрсэнийг сануулж, шаардлага тавихад тоглож байсан залуус хараалын үг урсган уур бухимдлаа гаргасан юм. Харин зарим нь цагдаа нарыг харангуутаа нүүрээ буруулсаар гарч одов. Харин 20-иод хүн үлдэж, хоногоор тоглохоор урьдчилж төлсөн мөнгөө буцааж авахыг хүсэн эгнэж зогслоо. Төлбөрийн хувьд нэг цаг нь 800 төгрөг,  хоногоор тогловол 5500 төгрөгийн тарифтай байдаг аж. Ийнхүү энэ шалгалтаар тус тоглоомын газар нь 23.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, хоногоор тоглуулдаг болох нь батлагдав.

Хамгийн ноцтой нь үйл ажиллагаа явуулах ямарч зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрсэн юм. Энэ тухай хариуцан ажиллаж буй эмэгтэйгээс асуухад “Бид 23.00 цаг гээд хаалгаа бариад цаг нь дуусаагүй хүмүүсээ гаргах гээд байж байлаа. Өнөөдөр л ажилд орсон учир бусад зүйлийг сайн мэдэхгүй байна” хэмээн хариулав. Хаалга тогшсон хүн бүрийг түлхэлгүй, уриалгахан оруулж байсан хэрнээ хээв нэг ийм хариулт өгөөд сууж байгаа нь өнөөдрийн цахим тоглоомын газрын бодит байдал гэлтэй. 

Харин гурван найзтайгаа хоногоор тоглохоор мөнгөө өгсөн гэх залуугаас 23.00 цагаас хойш цахим тоглоомын газрууд хаалгаа барих ёстой. Үүнийг мэдэх үү? хэмээн асуухад “Мэдэхгүй. Бүх л тоглоомын газар хонуулдаг шүү дээ. Гэхдээ би өнөөдөр л анх удаа найзуудтайгаа хоногоор тоглох гэж орж ирсэн” гээд хариулт 5400 төгрөгөө өвөөд гарч одсон юм.

Зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй, тэгээд бүр зогсохгүй цахим тоглоомын газраа бэлэн гоймон, тамхины үнэр хамар цоргиж байсан ба тэнд ус ундаа, бэлэн гоймон элдэв амттан, печень шарсан ороомог, бургер гээд багахан хэмжээний хүнсний дэлгүүр,  хоолны буфет ажиллаж байлаа. Мэдээж ямар ч шинжилгээний бичиг байхгүй, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл ч байсангүй.

БГД-ийн цагдаагийн I хэлтсийн харьяаны 13 хороонд зохих ёсны зөвшөөрөлтэй 19 цахим тоглоомын газар байдаг аж. Харин цагдаагийн  II хэлтэст 20 орчим газар үйл ажиллагаа явуулдаг байна. Харин торгуулийн тухайд цахим тоглоомын газруудад иргэнээр зөвшөөрөл олгодог учир энэ тохиолдолд 50.000 төгрөгөөр торгох заалттай. Мөн цагдаагийн албан хаагчаас дахин зөрчил гаргахгүй байх шаардлага хүргүүлдэг байна. Тус шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй дахин үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 200. 000  төгрөгөөр торгодог аж. Мөн тусгай зөвшөөрөлтэй хэрнээ цагийн хуваарийг тогтмол хэтрүүлж ажилладаг газар байдаг бөгөөд эдгээр газруудыг Харилцаа холбооны зохицуулах газарт  санал хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох заалтай.    

Гурван буудал бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байжээ

Уг тоглоомын газраас гараад зочид буудлуудаар шалгалтаа үргэлжлүүлэхээр болов. Тодруулбал, БГД-ийн цагдаагийн I хэлтсийн харьяаны гурван буудалд шалгалт хийхэд бичиг баримтын зөрчилгүй нь илэрлээ. Үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд Нийслэлийн аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, БГД-ийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байдаг аж. Бидний шалгалт хийсэн нэгэн буудалд Нийслэлийн аялал жуулчлалын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас өөр зөрчил илрээгүй юм. Ийм тохиолдолд хувь хүнийг 50.000 төгрөг, ААН-үүдийг 200.000 төгрөгөөр торгох хуулийн заалт бий.

Шагчдыг илрүүлж чадсангүй

Үүний дараагаар III, IV хороолол “Өргөө” кино театраас хойш “Бичил” рүү өгсдөг зам дагуу "ТААЦ" дэлгүүрийн гадна очлоо. Энэхүү дэлгүүрийн гадна иргэд шагийн архи зардаг гэнэ. Үүгээрээ ч алдартай болохыг шалгалтад явж буй цагдаа нар хэлж байв. Тиймээс цагдаагийн байгууллагаас байнгын хяналт шалгалт тавьж ажилладаг гэв. Гэвч тэр шөнө уг газар нам гүм байлаа. Учир нь цагдаагийн шалгалт явж байгааг хэн нэгнээс сонссон бололтой. Харин удалгүй “Буянт” хэмээх дэлгүүрт зөрчил илрүүлсэн станцаар ирлээ. 

“Амьдрал дээр тавхан минут байх ёстой асуудал биз дээ.”

“Буянт” хэмээх дэлгүүрт очиход эзэд нь нилээд бухимдалтай байв. Юу болсныг тодруулахад нэрээ хэлэхээс татгалзсан дэлгүүрийн эзэн “Бид тавхан минут өнгөрөөд байхад хаах гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн. Таван минут өнгөрөөж хаасан нь бидний буруу, цагаа анзаарсангүй. Гэхдээ тавхан минутын төлөө хамаг архийг минь хурааж авч явж байгаад гомдолтой байна.. Гэтэл би гэмт хэрэг хийчихсэн хүн шиг хамаг бараагаа хураалгаад зогсож байна. Манайх 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд нэг ч зөрчил гаргаж байгаагүй” гэлээ. Тэр орчмыг хариуцсан Хөдөлгөөнт эргүүлийн баг хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаагаа хэлэн дэлгүүрийн архийг хурааж авч явлаа.

Энэ тохиолдолд ямар хуулийн заалт байдагийг албаны хүнээс тодруулахад, “Зарим тохиолдолд бид зөрчлийн тэмдэглэл үйлдээд, ирж уулзах ёстойг хэлээд явдаг. Гэвч хүмүүс ирдэггүй, түрээсэлж байсан гэдэг ч юм уу шалтгаан ярьдаг. Тэгэхээр энэ хэргийг шийдэхэд хүндрэл учирдаг учраас хураах журамтай. Иргэн, ААН маргааш цагдаагийн хэлтэс дээр ирж үүссэн нөхцөл байдлаа танилцуулаад хуулинд заасан арга хэмжээнйи дагуу торгуулийн арга хэмжээ авна. Тэгээд хураагдсан барааг эргүүлэн өгөх журамтай" гэлээ. 

Улаанбаатар хотын шөнө дүр зураг нэг иймэрхүү. Гэхдээ цахим тоглоомын газруудыг цэгцэлвэл гэмт хэрэг буурна. Тиймээс хяналт шалгалт байнга хийдгийг албаны хүмүүс хэллээ. Харин цахим тоглоомын газрууд хуулийг уландаа гишгэж, хүүхэд залуусын оюуныг хулгайлж байгаа нь ганцхан шөнийн сурвалжлагаас ийнхүү харагдаж байна.

Х.Соёл-Эрдэнэ 

Эх  сурвалж: www.zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC