Шинэ мэдээ

Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа4 цаг 28 минутын өмнөНийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө4 цаг 46 минутын өмнөУлиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ4 цаг 47 минутын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана5 цаг 1 минутын өмнөБ.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ5 цаг 3 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 20 минутын өмнө2018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв5 цаг 25 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52Ихэнх нутгаар нойтон цас орно9 сар 20. 9:44Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө9 сар 19. 12:43Анхааруулах самбар байршуулав9 сар 19. 12:40“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 19. 12:37Цасан шуурга шуурч, хүйтэрнэ9 сар 19. 11:54Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ9 сар 19. 11:53Автобусанд сургалт зохион байгууллаа9 сар 19. 11:43Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно9 сар 19. 9:58Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 19. 9:56

Барилгачдын баярын барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ

/9-р сарын 10/  -  13 цаг 51 минут

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.

Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү. Давсан бөхийн нэрийг томоор бичсэн болно.

Гурвын даваа

1.У.ар П.БҮРЭНТӨГС – а.з Н.Наранбаяр
2.У.з Б.БАТМӨНХ – а.з Б.Чүлтэмпунцаг
3.У.х Б.БАТ-ӨЛЗИЙ – а.х.а Ө.Сүхбат
4.У.х М.БАДАРЧ – у.ө.и.н Ч.Батчулуун
5.У.н Д.АМАРЖАРГАЛ – а.х.а О.Гантулга
6.А.х.а Б.Эрдэнэхүү – а.а Д.ХҮДЭРБУЛГА
7.А.а Б.Түмэндэмбэрэл – а.а Б.ЗОРИГТБААТАР

Дөрвийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – гоцлов
2.Б.БАТМӨНХ – Д.Хүдэрбулга
3.Б.БАТ-ӨЛЗИЙ – Б.Зоригтбаатар
4.М.БАДАРЧ – Д.Амаржаргал

Тавын даваа

1.П.БҮРЭНТӨГС – Б.Бат-Өлзий
2.Б.Батмөнх – М.БАДАРЧ

Зургаагийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – М.Бадарч

Т.Түмэндэмбэрэл

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC