Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

/9-р сарын 10/  -  17 цаг 58 минут

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав.

Иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үүднээс нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах талаар мөн ярилцсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа юм.

Зарим төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс түгжрэл үүсдэг. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүдэг. Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс зарим уулзварт зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төв шуудангийн уулзвараас ГХЯ-ны уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс дээрх хөдөлгөөнийг ГХЯ-ны уулзвараар эргүүлж П.Гэндэнгийн гудамжтай холбож гэрлэн дохиотой уулзвар болгон зохицуулах зохион байгуулалтын ажил хийгдэхээр боллоо.

Авто замын хөдөлгөөнийг зохицуулах алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, нэмэлт цалингийн асуудлыг хотын дарга шийдэхээ мэдэгдлээ.

Баянзүрхийн товчоо, яармаг орчмын замуудыг хэсэгчлэн хаана

Зарим замын засвар, өргөтгөлийн ажилтай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо орчмын авто зам засварын ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засварлах, өргөтгөл шинэчлэл хийх гэж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам эвдрэлтэй байдгаас хөдөлгөөний эрчим удааширч, осол аваар гарах, авто машин түгжирдэг байсан. Энэ орчимд 4-5 км газар авто машины түгжрэл үүсдэг байсан. Баянзүрхийн товчоог буулгасан. Дээрх нөхцөл байдалд холбогдуулан засварын ажил эхлэх гэж байна. Баянзүрхийн товчооноос гүүр хүртэлх, Богд уул руу эргэх хүртэл замд засвар өргөтгөлийн ажил хийгдэж 4 эгнээтэй болох юм. Энэ ажлыг бид маш хурдан хугацаанд буюу 10 хоногт багтаан засварлахаар төлөвлөсөн. Энэ сарын 11-21-ний хооронд замыг хэсэгчлэн хаана. Баянзүрхийн товчооноос Богд уулын зам хүртэлх далангийн барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Хөдөлгөөний ачааллыг багасгах, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүднээс түр замуудыг нээсэн. Баянзүрхийн товчооны гүүрээр урагш далан эргээд төмөр замын зурвасын хойд замыг сонгож зорчсоноор тус түр зам Богд уулын замтай нийлэх юм. Энэ замаар зөвхөн бага оврын тээврийн хэрэгсэл зорчино.

Харин Замын-Үүд орон нутгаас ирж байгаа том оврын ачаа тээшний тээврийн хэрэгслүүд Чойрын замруу эргээд төмөр замын 4-р зөрлөгөөр Төв аймгийн замаар дамжин нийслэл хот руу нэвтрэх боломжтой. Эдгээр хөдөлгөөний зохицуулалтыг тухайн замын цагдаагийн албатай хамтран газар дээр нь зохицуулалт хийх юм.

Мөн Яармагийн гүүрийн урд хэсэг буюу Богд уулын зам, гүүртэй холбогдож байгаа хэсэгт гүүрийн дам нуруу тавих ажил хийгдэнэ. Далангийн Д рамп нь Яармагийн замтай нийлэхдээ хуучин автозамын даланг өргөх ажил эхэлнэ. Энэ ажлыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн замыг хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан чиглэлд эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох замаар хөдөлгөөнийг зохион байгуулах юм.  

Яармагийн гүүрийг энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр график хугацааны дагуу ажиллаж байгаа. Хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Улаанбаатар хотод 534 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 350 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрчээ. Өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC