Шинэ мэдээ

Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа3 цаг 56 минутын өмнө"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"5 цаг 51 минутын өмнөМАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна6 цаг 16 минутын өмнөЗургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39Үс засуулахад тохиромжгүй3 сар 22. 8:38Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна3 сар 22. 8:38“Хууль шүүхийн байгууллагаар далайлгаж миний амыг үдэх гэж байна”3 сар 21. 13:19“С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 1937 оны эрүүдэн шүүх аргаар шүүсэн”3 сар 21. 11:28Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна3 сар 21. 10:48Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо3 сар 21. 10:43Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа3 сар 21. 8:54УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана3 сар 21. 8:52

“ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР”-т нэгдлээ

/9-р сарын 11/  -  10 цаг 27 минут

Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Бид өмнөх их цэвэрлэгээнүүдийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, ААН, байгууллага, иргэдийг уриалж, түлхүү оролцуулж байсан. Энэ удаад хог үүссэн тодорхой цэгүүд дээр ажиллана. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүргүүдийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэх үүрэг өгч, тушаал гаргасан. Мөн УБЗАА-наас тодорхой санхүүгийн дэмжлэгтэйгээр төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүрэгт үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг тохижилт үйлчилгээний компаниудаар бүрэн цэвэрлүүлэх үүрэг өгсөн. Хувийн хэвшлийнхэн болон иргэдийг энэхүү цэвэрлэгээний ажилд оролцохыг уриалж байна” гэв.

“ЖиСиАй конгресс” зулуучуудын байгууллага Туул гол дагуу цэвэрлэгээ хийх юм байна. УБЗАА болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүрэг 20-р хороо Шар хоолойн ам, 24-р хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэг, Хан-Уул дүүрэг 10-р хороо Морингийн даваа, 4-р хороо БУК-ийн урд хэсэг дэх барилгын хог, Баянгол дүүрэг 22-р хороо 10-р хэсгийн 10, 13, 15-р гудамжны ойролцоо, Материал импексийн орчим, Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо рашаантын хогийн цэг, Нарийн шар хадны хэмэг, Сүхбаатар дүүрэг 20-р хороо Тоосгоны эцсийн буудал орчим, Хангай хотхоны ойролцоо, Чингэлтэй дүүэг 5-р хороо Үлэг гүрвэлийн музейн хойд хэсэг, Налайх дүүрэг 1-5-р хороо, Тэрэлжийн сав газар орчимд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Нийт 80 мянган мКв талбайгаас 2250 тонн хог хаягдлын цэвэрлэх юм байна.

“ЖиСиАй конгресс” салбар байгууллагын дэд ерөнхийлөгч Ц.Түвшинжаргал “Эх  дэлхийгээ цэвэрлэх өдөр нь анх 2007 онд Стони улсад үүссэн. Энэ өдөрт Монгол Улс 2018 оноос нэгдэж байна. Иргэд, ААН, хамт олон, найз нөхдөөрөө нэгдэх боломжтой. Манай байгууллагаас Туул голын эрэг дагуу зургаан байршилд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар Монголын ротари клуб, АПУ компани, Монголын барилгын хөгжлийн үндэсний ассоциаци, Стони улсын өргөмжит консул зэрэг байгууллагууд зохион байгуулалтад оролцож, санхүү болон хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC