Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг явуулж эхэллээ

/9-р сарын 14/  -  12 цаг 45 минут

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP - IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм. Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа нь 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлуудын нэг бөгөөд энэ чиглэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс ач холбогдол өгч, төслийн багтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд юуны өмнө хог хаягдлын хэмжээ, бүтцийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм. Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсноор хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь нь болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC