Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна24 минут 40 секундын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 цаг 22 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 цаг 30 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ8 цаг 20 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно8 цаг 25 минутын өмнөНаршилтаас сэргийлье8 цаг 29 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан8 цаг 30 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй8 цаг 31 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

/9-р сарын 21/  -  10 цаг 29 минут

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, 2017, 2018 оны УАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр монголын бөхчүүдээс залуучуудын ДАШТ-д ес дэх мөнгөн медалийн эзэн болж байна. Хамгийн сүүлд гавьяат тамирчин Батболдын Номин 2013 онд Софид үзүүрлэж байсан бөгөөд Б.Халиунаа ийнхүү таван жилийн дараа амжилтыг нь давтлаа.
Б.Халиунаа Трнавагийн дэвжээнд 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялаад байсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид туршлага дутан оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүнд дахин нэг удаа залуучуудын ДАШТ-д зодоглох боломж байгаа. Тиймээс ирэх жил дутуугаа гүйцээж аварга болохыг ерөөе.

НЭРИЙН ХУУДАС
БАЯРААГИЙН ХАЛИУНАА
1999 оны тавдугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 2009 оноос хойш ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа. 2017 онд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийг төгссөн.

АМЖИЛТ:
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2014 он: “Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл
2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
- “Асашёорюү Кап” ОУТ-ий алт
- Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн ОУТ-ий алт
2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- “Асашёорюү Кап” ОУТ-ий алт
2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий хүрэл
- Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний хүрэл
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий алт
- “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл

Эх сурвалж: Mongolian Wrestling Federation



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC