Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жилд ЗГ-аас зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд10 сар 18. 9:19Өнөөдөр дараах замуудыг түр хугацаагаар хэсэгчилж хаана10 сар 18. 9:16Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39

Өнөөдөр "автомашингүй" өдөр

/9-р сарын 22/  -  12 цаг 06 минут

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.Өнөөдөр буюу 9 сарын 22-нд 08.00-17.00 цагийн хооронд:

  • Баруун 4 замаас Зүүн 4 зам
  • Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
  • Бээжингийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Сөүлийн гудамж
  • Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC