Шинэ мэдээ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТАНСАГ АВТОМАШИНУУД12 сар 18. 15:433 сая иргэний өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж буй хариуцлагыг ЭМЯ-наас нэхье12 сар 18. 15:41ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХ САНАЛЫГ ДЭЭД ШҮҮХЭД ГАРГАХ ЦАГ БОЛЖЭЭ12 сар 18. 10:35Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 19 хүүхэд амиа алджээ12 сар 18. 10:24Прокуророос ЖДҮХС-тай холбогдуулан дахин 1 гишүүнийг нэмж, нийт 4 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ12 сар 18. 10:14Нүүрс тээврийн жолооч нарын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна12 сар 18. 9:48Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна12 сар 18. 9:39Шинэ жилийн баярыг угтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэлээ12 сар 18. 9:38Байнгын хороо: ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ12 сар 18. 9:36Улаанбаатарт -9 хэм хүйтэн12 сар 18. 9:34Агаарын бохирдолтой холбогдуулан Монгол иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргав12 сар 17. 12:24УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв12 сар 17. 11:14Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ12 сар 17. 11:11ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ12 сар 17. 10:40"Aвьяаслаг Монголчууд-2018" шоуны ялагч илбэчин С.Билэгтийн үзүүлбэр12 сар 17. 10:20М.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй12 сар 14. 16:40Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 14. 9:38Монголын иргэд НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүсэж эхэллээ12 сар 14. 9:36Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана12 сар 14. 9:29Чуулган: Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ12 сар 14. 9:28

Э.Идэрцог: Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна

/9-р сарын 27/  -  10 цаг 47 минут

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас цагдан хорьсон. Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 

Улмаар нэг сар цагдан хорьсон ч өнгөрсөн тавдугаар сарын 10-нд батлан даалтад гаргаж, харин Монгол Улсын хилээр гаргахгүй байх хилийн хориг тавьсан билээ. Мөн энэ хэрэгт ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гарган шалгаж байгаа юм. 

Тэгвэл уг хэргийг удахгүй Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлнэ хэмээн АТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал маш их бий.  Уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно" гэв.

www.zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC