Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна1 цаг 25 минутын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ7 цаг 22 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ7 цаг 30 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ9 цаг 20 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно9 цаг 25 минутын өмнөНаршилтаас сэргийлье9 цаг 29 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан9 цаг 30 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй9 цаг 31 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

Шөнийн эргүүлүүд 23:00-05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна

/10-р сарын 5/  -  8 цаг 53 минут

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын тодорхойлсон цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Алба хаагчид оройн 23:00-05:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх юм байна.

Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, цагдаагийн дэд ахлагч Н.Даваадулам нар энэ сарын 3-4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. 

Цагдаагийн байгууллагаас эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй, түргэн шуурхай очих зорилгоор газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэхүү програмыг “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд туршаад амжилттай болсон тохиолдолд цаашид эргүүл, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах юм. 

Түүнчлэн шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. 

Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойших гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан байна.

 Эх сурвалж: ЦЕГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC