Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна45 минут 47 секундын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ6 цаг 43 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ6 цаг 51 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ8 цаг 41 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно8 цаг 46 минутын өмнөНаршилтаас сэргийлье8 цаг 50 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан8 цаг 51 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй8 цаг 52 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

Ажил хэрэгчээр мэтгэлцье Ц.Цогзолмаа сайд аа

/10-р сарын 5/  -  10 цаг 14 минут

УИХ-ын чуулган нээлтээ хийж, 2019 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Мэдээж төсвийн тооцоо, судалгаа гээд л гишүүдийн хооронд мэтгэлцээн өрнөх нь дамжиггүй. Гэтэл хэлэлцэж буй асуудлаасаа хальж үг хэлээр доромжлох, хувь хүнлүү чиглэсэн зүйл ярьж байгаа нь УИХ-ын гишүүдийн ёс зүйн хувьд байж боломгүй асуудал.

Тухайлбал, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: “Энэ оны төсөв маш чамбай болсон гэж харж байгаа. Гэхдээ төсөвт мөнгө суугаад, ажил хийгдэхгүй байгааг яах вэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Яамд бодлогоо баримтлах уу эсвэл тендер зарлаад сууж байх уу. Гурван ээлжээр хичээллэж байгаа 5000 хүүхэдтэй сургуулийн асуудлыг яах вэ. Боловсролын сайд аа, чадна гэж суугаад аравдугаар сар болж байхад 62 дугаар сургуулиас эхлээд асуудал шийдэгдээгүй байна. Одоо газар шорооны ажил зогсох үе болчихлоо. Хөрөнгө оруулалтын асуудал хэдэн хувьтай байгаа юм бэ. Дараа жил ийм асуудал гарах уу” гэсэн юм. Үүнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: “Анхнаасаа төлөвлөлт дутуу тооцоолсон учраас гурван тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх компани олдоогүй. Бодит нөхцөл байдлыг мэдсээр байж удаа дараа боловсролын салбар луу дайрдгаа Н.Учрал гишүүн болих хэрэгтэй. Учир байдлыг мэдэж, байнга тайлбар мэдээлэл авч байж дандаа буруу зөрүү ярихаа боль. Өөрөө сургуулийн бизнестэй. Сургуулийнхаа лиценз сунгах энэ тэр болохоороо дээгүүр, доогуур гүйчихдэг. Залуу хүн байж битгий ийм бай” гэж хэлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлэв. Учир нь УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн тойрог дахь сургуулийн асуудлаар салбарын сайдаас тайлбар хүссэн боловч хариуд нь өөрийг нь доромжлоод дуусав. Н.Учрал гишүүний ярианд дурьдагдсан 62-р сургуулийн асуудлын ард олон хүүхдийн эрх ашиг яригдах нь ойлгомжтой. Тэрбээр иргэд сонгогчдынхоо дуу хоолойг салбарын сайдад уламжилсан төдий. Гэтэл түүний хариуд өөрийг доромжилж суугаа нь сайдын ёс зүйд байх асуудал мөн үү. Соён гэгээрүүлэх үүрэгтэй боловсролын сайдын ажил хэрэгч байдал, харьцаа, ёс зүй ийм баймааргүй л юм. Өмнө нь хэвлэл мэдээллээр Ц.Цогзолмаа сайдын зан авирын талаар багагүй шүүмжилсэн. Тэрбээр  Боловсролын салбарын нэг арга хэмжээний үеэр гурван багшийг өөртэй нь босч мэндлээгүй гээд “ажлаас нь хал” хэмээн үүрэгдсэн гэх мэдээлэл ч бий.

Тиймээс дараа дараагийн асуудалд арай ажил хэрэгч байдлаар мэтгэлцмээр байна Ц.Цогзолмаа сайд аа. 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.85.129.141zochin   • 2018, 10 сарын 5. 19 цаг 47 минут

Ajlaaas ni chuluul

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC