Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна

/10-р сарын 10/  -  11 цаг 44 минут

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна гэж Засаг дарга Ш.Оргил танилцууллаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац хураалт хоцорч байгаа ч дор бүрнээ зүтгэл гаргаж ургацаа 100 хувь хураан авахаар хичээж ажиллаж байна гэлээ.

Тус аймагт тулгамдаад буй асуудлын нэг нь дөрвөн сумын төвөөр дайран өнгөрдөг, "Будааны зам" хэмээх 110 гаруй км шороон зам. Тариаланчдын будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг энэ замыг засмал болгочихвол олон мянган ногоочин, тариаланч, өрхийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болно гэж нутгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлж байлаа

Сэлэнгэ аймаг Сэлэнгэ сортын төмс гаргаж авахаар зорьж байгаа ажээ. "Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэлэнгийн сорт одоог хүртэл байхгүй. Тиймээс аймгийн зүгээс бодлогоор нэрийн сорт, брэнд гаргаж авахаар “Элит үр” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс тус аймаг ойрын жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжүүлсэн мал аж ахуйд шилжих, ойн зурвас татаж, тариалангийн талбайнуудаа хашаажуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага гарч буй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC