Дундговь аймгийн иргэдийн төлөөлөл Б.Наранхүү гишүүн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хурал дээр үг хэлэх нь битгий хэл танхимд сууж харагдаагүй гэхэд болно.
Тэгвэл энэ удаагийн чуулганы хуралд нэлээн идэвхтэй оролцох болжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр "Төсвийн орлого, бодлого дээр хоёр зүйлийг анхаармаар байна. Орос, Хятадын аялал жуулчлалын салбараас олж байгаа орлого 400 гаруй тэрбум долларт хүрсэн. Үүний ядаж 10 хувийг Монгол руу татах бодлого гаргаж, анхаармаар байна. Мөн уул уурхайн салбараа дэмжинэ гэж байгаа бол орон нутгаас хамааралгүй болгох зохицуулалтыг хийх хэрэгтэй. Одоо уул уурхайн салбарын бүх асуудал аймгийн засаг дарга, сумын засаг дарга дээр очоод гацаж байна” гэсэн юм. Ийнхүү түүний гэнэт "хэлд орж" буй нь олон нийтэд хачирхалтай санагдав бололтой. Түүний талаар олон мянган сэтгэгдэл цахим орчинд хөвөрсөөр байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
yamar baas shig yum yaridag huur ve, omno ni ch Hurts ah geed hutsaad bgaagui bil uu?