Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

"Шатахууны үнэ он гарсаар 300 төгрөгөөр нэмэгдсэн"

/10-р сарын 11/  -  10 цаг 43 минут

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат шатахууны үнийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Шатахууны үнэ он гарсаар гурван удаа өслөө. Оны эхэн үетэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ 92 бензин 1885-1920 төгрөгийн хооронд харилцан адилгүй үнэтэй байна. Энэ хэвээр үргэлжилбэл илүү их хэмжээний хохирлоор эргэж төлөх нөхцөл байдал үүснэ. Тээврээр дамждаг бараа бүтээгдэхүүн, талх, гурил, цахилгаан дулаан бүгд нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл Үнийн зөвлөл нь үнэ тарифыг тогтвортой барих үүрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн хуралдаанаар бензин шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдлийн сан байгуулах саналыг МҮЭ-ийн холбооноос тавьсан. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах санхүүгийн дериватив арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. Энэ нь үнэ хямд байхад бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан тогтоож худалдаж авах, дэлхийн зах зээлд үнэ өсөх эрсдлээс хамгаалах арга юм. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензины үнэ өссөн гэж үзэж байгаа. Мөн бензиний чанарын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үнийн зөвлөлийн сүүлчийн хурал дээр 100 гаруй мянган тонн хуурамч бензин орж ирсэн тухай мэдээлж байсан. Уг бензин хэрхэн татваргүй орж ирдэг, ямар арга замаар борлуулсныг тогтоох шаардлагыг МҮЭ-ийн холбооноос тавьсан" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC