Шинэ мэдээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ9 цаг 12 минутын өмнөГурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо4 сар 23. 15:30Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна4 сар 23. 14:34Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо4 сар 23. 10:31Цэвэрлэх байгууламжинд амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно4 сар 23. 9:49Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана4 сар 23. 9:29Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ4 сар 23. 9:28Үс шинээр засуулбал сайнтай нөхөрлөнө4 сар 23. 9:24Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 23. 9:23У.Хүрэлсүх:Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд ЗГ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн4 сар 22. 14:47“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв4 сар 22. 14:13Капитал банк дампуурсан гэдгийг сонссон нэг иргэн шоконд орж амь насаа алдсан гэв4 сар 22. 13:25

Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр

/10-р сарын 16/  -  10 цаг 47 минут

Нийслэлийн авто замын түгжрэл  нь иргэдийн уур бухимдал, цаг завыг барсаар удаж байна. Хоёрхон км явах гэж 2 цаг болдог нь энгийн л үзэгдэл. Ажил, албандаа хоцрохгүй очихийн тулд гэрээсээ хэдий эрт гараад ч амжихгүй байх тохиолдол зөндөөн. Ямар сайн даа нийслэлд маань ирсэн нэгэн гадаадын жуулчин нэлээд удаан гацаж, түгжирч явснаа “Танайхан гурван саяуулаа гэж худлаа байх аа” хэмээн бачимдсан гэдэг.

Энэ их түгжрэлийг бууруулах бодлого жилийн жилд цаасан дээр л хэрэгжсээр ирсэн. Бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нэг ч ажил одоогоор алга байна. 2015 оноос авто машиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулж, түгжрэлийг бууруулах ажил хийсэн нь тухайн үедээ нэлээн үр дүнтэй байсан. Харин өнөөдрийн хувьд тийм ч оновчтой шийдвэр биш болоод байна. Учир нь өмнөх жилүүдээс өнөөдөр хавьгүй олон машин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгш, сондгойгоор явуулаад ч дийлэхээргүй олон машин байна. Тиймээс түгжрэлийг бууруулах өөр гарцыг хайх болж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Хотын дарга С.Батболд нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гаргаснаа танилцуулав. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоосон байгаа юм. Харин ажил тарах цагийг 18:00 цаг болгочихсон.

Яг үнэндээ түгжрэлийг бууруулахад төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг нааш цааш болгоод нэмэргүй ээ Хотын дарга аа. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй бүх хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цаг нь 09:00-18:00 цагийн хооронд байдаг. Үүнтэй давхцуулж дээрх зохицуулалтыг хийж байгаа Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр олон нийтийг бухимдуулж байна. Ажлын цаг 18.00 дуусна. Харин хүүхдийн цэцэрлэг 17.00-18.00 цагийн хооронд тарна. Ажлаа тараад түгжирч явсаар 19.00 цагтай уралдаж цэцэрлэгийн хаалга татна. Хүүхдээ аваад харих гэсээр 21:00 цаг болно. Энэ л бидний өнөөдрийн дүр төрх болоод байна. Тиймээс Хотын дарга та энэхүү шийдвэрээ эргэж нэг харна уу хэмээн иргэд олон нийт хүсч буйг үүгээр уламжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC