Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ:10 минут 5 секундын өмнөӨнөөдөр туулай өдөр11 минут 23 секундын өмнөХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52

Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

/10-р сарын 16/  -  12 цаг 18 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бельги улсын Брюссель хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох Ази, Европын дээд түвшний /АСЕМ/ 12 дугаар уулзалт, Швейцар улсын Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох гэж байна.

“Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”,  “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.

Эх сурвалж:President.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC