Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа

/10-р сарын 17/  -  9 цаг 31 минут

Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Гэтэл бид өдөр болгон шахуу БАГА НАСНЫ ХҮҮХЭД ААВДАА, ӨВӨӨДӨӨ, АХДАА хүчиндүүлжээ гэх аймшигт мэдээг сонссоор өнөөдөр бүр цочирдохоо ч байж.  

Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 14-ны өдөр буюу гуравхан хоногийн өмнө Дундговь аймагт 13 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа.

Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Г.Золжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэх мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Танай байгууллагад он гарснаас хойш хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдсэн байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаад юу хамгийн ихээр нөлөөлж байна вэ?

-Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. 

-Ураг төрлийн хүчин дийлэнх хувийг нь эзэлж байгаа гэсэн. Ихэвчлэн ямар хамааралтай хүмүүс нь ийм төрлийн хэрэг үйлдээд байна вэ?

-Он гарснаас хойш нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд хүчирхийлүлсэн 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

-Ийм төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог юм бол?

-Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй.

"ОН ГАРСНААС ХОЙШ 79 ХҮҮХЭД хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон". Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана хаалттай хаалганы цаана хэчнээн бяцхан зүрх ийм шаналал амсан уйлж суугааг бид таашгүй. Мөн бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил хорих ял оноодог гэх. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 20 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, хүүхдийн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэл санаанд хохирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдэг болох нь нотлогджээ. Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсээс авсан дээжинд хийсэн судалгаагаар генийн кодын доторх химийн содон шинж тэмдэг буюу бусдаас ялгаатай байдал буйг илрүүлсэн аж. Эрдэмтэд спермийн дээжид ДНК-ийн түвшний шинжилгээ хийж хүчирхийлэлд өртсөн эсэхийг нь таньж болохыг урт хугацааны судалгааныхаа дүнд мэдсэн нь энэ юм байна. Шинжилгээний дүн нь зөвхөн урт хугацааны физик нөлөөлөл биш эр бэлгийн эсүүдэд үлдээсэн хүчирхийллийн нөлөөллөөс үүдсэн өөрчлөлт буюу сорви нь үе удамд дамжиж болзошгүйг ч анхааруулсан байна.

Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох нь хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

Т.Гэрэл

Эх сурвалж: www.zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC