Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Өнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг

/10-р сарын 23/  -  8 цаг 59 минут

Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6-8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцасаа энд тэнд гээх мартах гэх мэт шинжүүдээр илэрдэг байна. Энэ эмгэг ужгирвал хүүхдийн сурлага муудах, тогтворгүй ааштай болох, сэтгэл зовнил, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн архаг явцтай эмгэгт хүргэдэг байна.

 

Анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанийг бүрэн гүйцэт судлаагүй байгаа боловч жирэмсний үед архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон дам тамхидалтанд өртөх, орчны бохирдол, хэт их боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний синтетик будагч бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь тус өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тогтоогоод байна. Бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг.

 

Сүүлийн үед хүнсний будагч бодис болон хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг 2-ын хооронд хамаарал байгааг, эрүүл мэндийн асуудал урган гарч ирж байгааг зарим судлаачид онцолж байна.

Хэдэн хэдэн өргөн хүрээний судалгаа хийгдсэнээс 2007 онд 3-9 настай хүүхдүүдийн дунд хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар синтетик гаралтай, шингэн хүнс тогтворжуулагч натрийн бензоаттай Sunset yellow (E110), Azorubine (E122), Tartrazine (E102), Ponceau 4R (E124) болон Sunset yellow (E110), Azorubine (E122), Quinoline Yellow (E104), Allura Red (E129) гэсэн найрлагатай 2 бүлэг бүхий хүнсний будаг агуулсан ундаанууд нь хүүхдийн анхаарал муудах хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй холбоотой байгааг тогтоосон байна
Эх сурвалж:
  • Vojdani, A. and C. Vojdani, Immune reactivity to food coloring. Altern Ther Health Med, 2015. 21 Suppl 1: p. 52-62.
  • McCann, D., et al., Food additives and hyperactive behaviour in 3-year-old and 8/9-year-old children in the community: a randomised, double-blinded, placebo-controlled trial. Lancet, 2007. 370(9598): p. 1560-7.
  • https://www.mayoclinic.org/diseases-conditions/adhd/symptoms-causes/syc-20350889


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC