Шинэ мэдээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ9 цаг 8 минутын өмнөГурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо4 сар 23. 15:30Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна4 сар 23. 14:34Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо4 сар 23. 10:31Цэвэрлэх байгууламжинд амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно4 сар 23. 9:49Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана4 сар 23. 9:29Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ4 сар 23. 9:28Үс шинээр засуулбал сайнтай нөхөрлөнө4 сар 23. 9:24Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 23. 9:23У.Хүрэлсүх:Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд ЗГ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн4 сар 22. 14:47“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв4 сар 22. 14:13Капитал банк дампуурсан гэдгийг сонссон нэг иргэн шоконд орж амь насаа алдсан гэв4 сар 22. 13:25

МАЦАГ ХЭРХЭН БАРИХ ТУХАЙ П.АНУЖИН ИНГЭЖ ЗӨВЛӨЖЭЭ

/10-р сарын 23/  -  9 цаг 07 минут

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин сүүлийн жилүүдэд өөрийн туршлага дээрээс үндэслэн “Мацаг барих нь бие махбодь төдийгүй оюун сэтгэлийн их цэвэрлэгээ” хэмээн уриалах болсон. Тэр зөвхөн мацаг барих бус эрүүл зөв хооллолт рүүл амьдралынхаа хэв маягаас өөрийнхөө судалж мэдсэнийг лекцээрээ дамжуулан зөвлөдөг. Ингээд түүний өдөр тутамдаа хэрэгжүүлж болох мацаг барих тухай хэрхэн зөвлөснийг хүргэе.

Мацаг барих үед биед ямар процесс явагддаг вэ?

1-р шат. (1-2 хоног)

Мацагийн эхний өдөр биен дахь сахарын түвшин багасч цусан дахь сахарын түвшинг хэвийн барихын тулд бие махбод элгэнд нөөцлөгдсөн гликогеныг глюкоз буюу сахар болгон задалж цусанд оруулдаг. Энэ процесс нь ойролцоогоор хагас өдөр явагдаж дуусдаг. Үүний дараа биеийн ерөнхий бодисын солилцоо буурч, бие махбод энергээ авч үлдэхийн тулд биохимийн урвалуудын идэвхи сулардаг. Зүрхний үйл ажиллагаа суларч, цусны даралт буурна. Элгэн дэх гликогенийг хэрэглэчихсэн учраас үүний дараа булчин дахь гликоген задардаг. Ингэснээр ядарч, сульдах шинж илэрнэ. Мацаг барих эхний хэдэн өдрүүд үргэлж хамгийн хүнд байдаг. Энэ үед толгой эргэх, манрах, дотор муухай оргих, амнаас эвгүй үнэр үнэртэх, нүд харанхуйлах, хэлэн дээр өнгөр тогтох зэрэг эхний шинж тэмдэгүүд нь биемахбод өөрийгөө цэвэрлэж байгаагийн илрэл юм . Энэ үед өлсөх мэдрэмж хамгийн хүчтэй байна.

2-р шат. (3-7 хоног)

Энэ шатанд бие махбод өөхийг бүрдүүлэгч тосны хүчлүүдийг задалж глицеридийг молекул болгон улмаар энэ нь сахар болон хувирч цусанд орно. Энэ үед арьсан дээр биен дэх хуршсан тос ялгаран арьс их тослог болх хандлагатай байдаг. Өмнө нь цэвэрхэн, барагтай юм гардаггүй байсан арьсан дээр энэ үед батга, бүр цаашлаад хатиг ч гарч болдог. Мөн арьс цонхийх нь биеийн хорт бодисууд задран цусанд орсны шинж юм. Кетон гэгч бодис ялгардаг бөгөөд энэ нь тархин дахь өлсөх/цадах мэдрэмжийг өдөөдөг төвд нөлөөлснөөр энэ үед өлсөх мэдрэмж ихсэнэ. Гэхдээ өлсөх мэдрэмж хэдэн хоног үргэлжлээд алга болох түр зуурын мэдрэмж гэдгийг санаарай. Энэ шатыг тэвччихвэл өлсөх мэдрэмж арилж огт өлсөхгүйгээр 40-60 хоног явах боломжтой байдаг байна.

Үүнээс хойш бие махбодод мацаг барих үйл явцад дасч хоол боловсруулах систем амралтаа авч бие дотор эрхтнүүдээ цэвэрлэж эхлэн, уушги нөхөн сэргээгдэх гольдролдоо ордог байна. Үе үе тунгалгийн зангилааны үйл ажиллагаагаар залхаг маягийн бодис хамар, хоолойгоор гадагшилдаг. Энэ нь толгойн дахь хамар, хоолой зэрэг хөндийнүүд цэвэрлэгдэж байгаа явдал юм. Энэхүү гадагшилж буй залхаг маягийн шар шингэн заримдаа гайхмаар их хэмжээтэй гарч болдог. Иймэрхүү байдлаар тодорхой хугацаанд үргэлжилсний эцэст толгойн хөндийнүүд цэвэрлэгдэж дуусна. Гэсэн хэдий ч ам эвгүй үнэртэх, хэлэн дээр цагаан өнгөр тогтох зэрэг хэвээрээ байна. Нарийн гэдэс, бүдүүн гэдэс цэвэрлэгдэж өтгөн ихээр гарна.

3-р шат. (8-15 хоног)

Иймэрхүү урт хугацаанд мацаг үргэлжлэх үед та маш их энергитэй болж, оюун ухаан саруул болж, хүүхэд байхаасаа хойш мэдрээгүйгээрээ сайхан мэдрэмж төрж, сэтгэл санаа тайван байна. Харин энэ үед хуучин гэмтэл, бэртэл сэдэрч болзошгүй байдаг. Хүний бие аливаа гэмтэл бэртэл аваад хэрэхэн эдгэх нь тухайн үеийн амьдралын хэвшилтэй шууд холбоотой байдаг. Хэрвээ гэмтэл, бэртэл эдгэх үед хоол ундаа замбараагүй хэрэглэж, муу чанартай , түргэн хоол мэтийн junk хоол ихээр хэрэглэж байвал бие мах бодын нөхөн сэргээх, өөрийгөө эмчлэх чадвар ихээр буурдаг. Харин мацаг барьж байх үед биеийн өөрийгөө эмчлэх чадвар хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байдаг. Бие махбод энэ үед хуучин гэмтсэн , үхсэн эсүүдийг цэвэрлэж тунгалгийн зангилаанаас гэмтсэн эсүүдийг зайлуулж, устгах дааврууд ялгардаг. Эдгээр ялгарч буй бодисууд нь гэмтсэн хэсгийн эргэн тойрон дахь мэдрэлийн эсэд нөлөөлснөөр аль эрт авсан бэртэл дахин өвдөж, сэдэрдэг байна. Энэ өвдөлт нь гэмтсэн хэсэг дахин нөхөн сэргээгдэх хүртэл үргэлжилнэ.

4-р шат. (16-30 хоног)

Бие махбод мацаг барих үйл явцад бүрэн дасан зохицдог. Илүү их эрч хүчтэй, оюун ухаан илүү соргог саруул болдог. Энэ үев хэл ягаан өнгөтэй болж, амьсгал цэвэр сайхан болно. Эд эрхтнүүд нөхөн сэргээгдэх үйл явц дуусна. Бие махбод хорт бодисоос салсны дараа таны бие хуучин гэмтсэн эсийг орлох шинэ эсүүдийг үйлдвэрлэхийн тулд дээд хүчин чадлаараа ажиллана. Богино хугацааны мацаг өвчний шинж тэмдгийг багасгадаг бол урт хугацааных нь өвчнийг бүрэн эдгээж чаддаг. Биеийн дулаан тогтмол болж тунгалгийн систем цэвэршдэг. 20 хоногийн дараагаас оюун ухаан сэргэг саруул болж, сэтгэл санааны байдал маш сайн болж ирдэг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.67ok   • 2018, 10 сарын 27. 19 цаг 37 минут

saihan huuhen shuu mundag

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC