Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Уурхайн гүнд нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварлаа

/10-р сарын 29/  -  10 цаг 58 минут

Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18:15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа.

Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй уурхайн цаана 18 метрийн гүнд нуранги үүсч гурван иргэн тусгаарлагдсан байжээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан  дөрвөн цаг ажилласны эцэст нурангийн цааана тусгаарлагдсан Налайх  дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн А /26 настай, эрэгтэй/, иргэн  С /38 настай, эрэгтэй/ нарыг эсэнд мэнд гарган эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ослын дуудлагаар  Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, нутгийн захиргааны байгууллагын нийт 30 гаруй алба хаагч, 7 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC