Шинэ мэдээ

Визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо3 сар 26. 12:21Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 26. 11:47У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна3 сар 26. 11:06"Албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн явдал огт байхгүй"3 сар 26. 10:09“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 26. 8:32БНСУ-ЫН Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ3 сар 26. 8:31Үс засуулахад тохиромжгүй3 сар 26. 8:27Улаанбаатарт 2 хэм дулаан3 сар 26. 8:27Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа3 сар 25. 16:31"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"3 сар 25. 14:35МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна3 сар 25. 14:11Зургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39

Майцэцэг: "МОДЕЛЬ бүсгүйчүүд ЖАРГАЛ үздэггүй"

/10-р сарын 29/  -  11 цаг 49 минут

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, "Mongolian next top model"  нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн мэдээлэл олныг цочирдуулаад байна. Энэ тухай загварын салбарыхан, олны танил эрхмүүд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл "Exclusive" компаний захирал Майцэцэг ийнхүү уриалжээ. 

"Харамсаад барахгүй байна. Энэ сайхан охины үхэлд буруутанг олцгооё гэж нийгмээрээ бид хашгирна. Би загвар өмсөгчдийн амьдрал хувь тавиланг маш сайн мэддэг болохоор тэднийг үнэхээр өрөвдөж явдаг. Аль ч оронд МОДЕЛЬ бүсгүйчүүд ЖАРГАЛ үздэггүй. Тэд мөнхийн атаа чөтөө, хэрүүл тэмцэл, архи хар тамхи , мөнгөний боол... Ийм асуудалд нэг мэдэхэд хутгалдаж бүүр гүн шигдчихсэн байдаг. Амь насаа алдсан тохиолдлууд ч дэндүү олон.

Монголын үзэсгэлэн гоо сайхан охид "Мисс" "Модель" биш энгийн сайхан амьдралтай дуртай зүйлээ хийсэн эгэл нэг ээж халамжит хань, хүчирхэг бизнес эмэгтэй, энэрэнгүй эмч, авилгалд автадгүй төрийн албан хаагч байгаасай гэж чин сэтгэлээс хүсдэг. Монголд энэ олон загварын агентлагуудыг эргэж нэг бодож харж шалгаасай гэж нууцхан бодож явдагаа энд хэлье.

Яагаад гэвэл үйлдвэрлэл хөгжөөгүй, хувцас үйлдвэрлэлээр дэлхийд тоогддодгүй брэндгүй улсад загвар моделийн агентлаг хөгждөггүй юм. Тэгэхээр загвар өмсөгчид мэргэжилийн дагуу хөгжинө гэдэг үнэхээр асуудалтай. Монголын цэцэг шиг сайхан охид ингэж золиослогдож байгаад үнэхээр харамсдаг, харамсаж байна. Ийм бодолтой явдаг болохоор би өөрийн босгосон "Exclusive" брэндийн загварын шоу хийж модель охидуудаар хувцсаа өмсгөж зар суртчилгаа хийлгэдэггүй. Энэ миний хийж чадах өчүүхэн ч гэсэн тэмцэл гэхүүдээ.

Тиймээс аав ээж нараа нараа охинүрээ багаас нь МОДЕЛЬ болгоно гэж хөөрөн дэмжиж сэтгэл санаагаар нь бүү тогло. "Жаргасан модель" дэлхийд маш ховор... Боловсролын "Next top model" энэ тэмцээн хэнд хэрэгтэй, ямар үр өгөөжтэй юм. Шүүгчээр суугаа Одгэрэл шиг амьдарцгаа гэж дараагийн үеийг нь бэлдээд байгаа юмуу? Энэ тэмцээн баруунд аль эрт гараад хаагдсан. Америкийн юм бүхэн зөв зүйл биш, Монголд зохицохгүй зохихгүй нь дэндүү олон. Бид чинь эх газрын хүмүүс шүүдээ, шал өөр соёл иргэншилтэй, гуравхан саяуулаа цөөнх улсын бодлого гэж байх ёстой. Энэ нэвтрүүлгээс ашиг олж байгаа нь  том компаниуд. Тиймээс УХАМСАР ЁС ЗҮЙ гэж байдаг бол "Боловсрол" телевиз харамсаж байгаа бол энэ хүнд хэрэгцээгүй шоугаа зогсоож сайхан охины амийг үнэ цэнэтэй, утга учиртай болгооч.

Фото зурагчиддаа хандаж хэлэх үг байна. Байгаагаар нь харуулдаг эрин үе болцон элдэв засвар техникийг ялангуяа хувцасны зар суртчилгаанд хориглоод хэрэглэгчдийг хуурсан гэдэг гэмт хэргийн шинжтэй гэж европд үздэг болоод бараг 20-н жил болох гэж байна. Юу хэлэх гээд байгааг минь та нар хүлээн авч тунгаан бодоод үзээрэй. БУРУУТАНГ хайцгаая..." хэмээжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.166жак   • 2018, 10 сарын 29. 12 цаг 10 минут

мундаг хэлж ээ тийм амар хялбар амьдрал сонирхдог болж,аав ээждээ л хайран байх,элдэв янзын юм дагавал тод ч биш од ч болдог гэдгийг сүүлийн үеийн жижиг гичийнүүд ойлгоосой

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC