Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ:1 минут 35 секундын өмнөӨнөөдөр туулай өдөр2 минут 53 секундын өмнөХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52

МАН:Зээл авсан нэр бүхий бүх гишүүдэд хариуцлага тооцно

/10-р сарын 31/  -  16 цаг 06 минут

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийв. Бүлгийн гишүүдийн олонхи нь давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Мөн уг шуугиантай нэр холбогдсон нэр бүхий гишүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлсэн мөнгөө даруй эргүүлж төл гэдэг шаардлагыг тавьжээ.

Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилттэй нэр холбогдсон бусад гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдаас өөр хүнийг яриагүй. Уг асуудалтай нэр холбогдсон гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Үүний дараа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой болно. 

-УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг бүлгийн гишүүд хэрхэн хүлээж авсан вэ?

-Хуулийнхаа дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн саналд албан ёсны хариулт өгөх ёстой.

-Сангийн яамнаас зээлтэй холбоотой шалгалт хийж байгаа. Зээл авсан гишүүдийн тоо нэмэгдвэл яах вэ?

-Шалгалтын дүн гарсны дараа давуу байдлаа ашигласан нь тогтоогдвол хариуцлага тооцно.

-Ерөнхий Аудитор Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэж мэдээлэл гараад байна. Ямар хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын гишүүдээс Ерөнхий Аудиторт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан. Үндэсний Аудитын газар УИХ-ын харъяаны байгууллага. Тиймээс тэр шугамаараа сахилга хариуцлагыг яриад явах нь зүйтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC