Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг огцоруулахгүй юм уу Ерөнхий сайд аа

/11-р сарын 1/  -  11 цаг 12 минут

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана гээд мэдэгдчихлээ. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хүн нь ганцхан Б.Батзориг сайд биш. Нэр нь тодроод, цоллуулаад байгаа нэлээдгүй гишүүд, сайд бий. Тиймээс Б.Батзоригтой зэрэгцүүлээд ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг огцруулахгүй юм уу Ерөнхий сайд аа. Тэрбээр мөн адил ЖДҮ-ийг дэмжих сангаас өөрийн эзэмшлийнЭпато анарваан” ХХК-аар дамжуулж  1,2 тэрбум төгрөгийн зээл авсан нь тодорхой болсон. Энэ талаар Я.Содбаатар сайд тайлбарлахдаа "Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан компанидаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан юм байна лээ. Эхнэр бид хоёр тус компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байна л даа. Миний ойлгосноор тус компани нээлттэй сонгон шалгаруулалтад эх үрсийн эрүүл мэндийн чиглэлд төслөө өгч зээлээ авсан гэдэг мэдээлэл өгсөн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан гэдэг нь маш тодорхой байгаа юм билээ"  гэсэн.

Гэтэл МАН-ын зүгээс зөвхөн Б.Батзориг сайдаар туг тахиад, асуудлыг намжаах чиглэлтэй буй нь эндээс харагдаж байгаа юм. Бүр цаашилбал, Я.Содбаатарыг авч үлдэх санаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бий. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарыг хуурай ах дүү гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэдэх биз ээ. У.Хүрэлсүхийн хүмүүжүүлсэн, сургаж зааж зааварлаж, өдий зэрэгт хүргэсэн сайн дүү нарын нэг, шигшмэл цүнх баригч нь яалт ч үгүй Я.Содбаатар мөн. Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрийн бүлгийн хурал дээр зөвхөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн асуудлыг ярьсан гэж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2017 оны 10 сарын 04-ны УИХ-ын нэгдсэн Чуулганы нээлтэд  хэлсэн үгийг эргэн сануулъя. Тэрбээр “Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж хэлжээ. Тэгэхээр Ерөнхий сайд та бурууд хатуу хандана гэж хэлсэн үгэндээ хүрч ЗТХ-ийн сайд Я.Содбаатарт хариуцлага тооцохгүй юм уу. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгөнөөс хэрхэн хумсалсаныг та болоод олон нийт бүгдээрээ мэдлээ. Та ард түмний итгэл найдварыг алдахаас айж байгаа бол хулгай луйвар хийсэн нь илчлэгдээд буй Я.Содбаатар сайдад  хариуцлага тооцохгүй юм уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC