Шинэ мэдээ

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй12 минут 7 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ16 минут 19 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42Сэтгэц нөлөөт эмийг хуурамч жороор олгож байжээ7 сар 16. 17:20Ерөнхийлөгч:УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлжээ7 сар 16. 13:57Баяр наадмын өдрүүдээр 14 хүн усанд осолдож нас баржээ7 сар 16. 13:37

Шинэчлэгдсэн дүрэмд нэмэгдсэн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулна

/11-р сарын 2/  -  10 цаг 29 минут

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг өчигдрөөс мөрдөж эхэлсэн. Тэгвэл, тээврийн цагдаагийн албаны алба хаагчид эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг нарыг торгохгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлаж, сануулах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

Шинэчлэгдсэн дүрэмд нэмэгдсэн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулна

-Эсрэг урсгал сөрвөл 50.000 төгрөгөөр торгуулж, эрхээ зургаан сараар хасуулна.

-Холын гэрлээ шилжүүлээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулна.

-Бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 25.000 төгрөгөөр торгуулна.

-Үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй жолооч замын хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.

-Эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 200.000 төгрөгөөр торгуулна.

-Явган хүний гарц дээр зогсвол 20.000 төгрөгөөр торгуулна.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 400.000 төгрөгөөр торгуулж, эрхээ хасуулна.

-Эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээвр­ийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна.

-Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлбэл 100.000 төгрөгөөр торгуулна.

-Хурдыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгуулна.

-Жолоо барьж байхдаа утсаар яривал 20.000 төгрөгөөр торгуулина.

-Хамгаалах бүс зүүгээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулна.

-Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.

-Улсын дугааргүй, улсын дугаараа далдалсан үедээ хөдөлгөөнд оролцвол 25.000 торгуулна.

-Бүртгэлгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.

-Цагдаагийн шаардлага биелүүлээгүй бол 250.000 торгуулна.

-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 100.000 торгуулна.

-“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асаах, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явж, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлээгүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

-Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

-Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн хүнгүйгээр буюу харгалзах хүнгүй машинд үлдээсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

-10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй бол 50.000 төгрөгөөр торгуулна.

-Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргавал 50.000 төгрөгөөр торгоно.

-Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхад хаалга нээвэл 50.000 төгрөгөөр торгоно.

-Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

-Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

-Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэвэл 50.000 төргөрөөр торгоно.

-Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

-Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC