Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

МАН-ын генсек Д.Амарбаясгалан ЖДҮ-ийг дэмжих сангийн бялуунаас хүртээд амжжээ

/11-р сарын 2/  -  14 цаг 53 минут

ЖДҮ-ийг дэмжих сангаас олгогддог зээлүүд  нь очих ёстой эзэндээ хүрдэггүй харин  УИХ-ын гишүүд, сайд, улс төрийн намын нөлөө бүхий хүмүүсийн хувааж иддэг томоохон бялуу байсныг сүүлийн үеийн мэдээллүүд баталсаар байна. Үүнтэй холбоотойгоор ЖДҮ-ийг дэмжих санг хариуцсан салбарын сайд  Б.Батзориг хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа билээ. 

Тэгвэл тус сангаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн адил зээл авсан нь баримтаар нотлогджээ. Тодруулбал, 2017 онд “Тайшир өргөө” ХХК нь 375 сая, 2018 онд “Агро Технологи Шижирт” ХХК нь 950 сая төгрөгийн зээлийг тус тус авчээ. Эдгээр компаниудын тус бүр 30 хувийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан эзэмшдэг байна. Түүнийгээ ч Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан байна.

            МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хэн бэ гэдгийг цөөн үгээр хэлбэл ерөөсөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэнэ.  Д.Амарбаясгалан нь 2016 оноос МАН-ын гал тогоог барьж ирсэн. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж оролцсон ч амжилтанд хүрээгүй. Үүнээс үүдэн тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох асуудал яригдсан. Ингээд МАН-ын дарга  М.Энхболд намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн бол генсек нь хуучин суудалдаа тухлан үлдэж чадсан. Учир нь Д.Амарбаясгалан МАН-ын даргын суудалд санаархаж буй  У.Хүрэлсүхтэй тохиролцсон. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдыг унагах ажлыг гардан хийсэн учраас У.Хүрэлсүхээс шагналаа авсан хэрэг. Тэгвэл  ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч чадсан нь ч мөн адил У.Хүрэлсүхийн шагнал юм биш биз хэмээн хардаж болохоор байна.

            Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний хувиар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож огцоруулахаар болсон. Тэгвэл намын даргын хувиар Ерөнхий нарийн бичгийн даргадаа ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг харах л үлдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

99.0.5.94Luva   • 2018, 11 сарын 4. 10 цаг 27 минут

MANgaruud MANAN buleglel ****** battsaanuudiig bulegtee elsuulj avgai nariig ni tus bur 1.000.000.000.00 tugregeer shagnav Bas zarimiig ni amtalsan ch bj magadgi kkkk URvAGCHID INGEJ TURDEG UM!!!!!!!!!!!!!

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC