Шинэ мэдээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ9 цагийн өмнөГурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо4 сар 23. 15:30Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна4 сар 23. 14:34Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо4 сар 23. 10:31Цэвэрлэх байгууламжинд амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно4 сар 23. 9:49Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана4 сар 23. 9:29Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ4 сар 23. 9:28Үс шинээр засуулбал сайнтай нөхөрлөнө4 сар 23. 9:24Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 23. 9:23У.Хүрэлсүх:Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд ЗГ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн4 сар 22. 14:47“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв4 сар 22. 14:13Капитал банк дампуурсан гэдгийг сонссон нэг иргэн шоконд орж амь насаа алдсан гэв4 сар 22. 13:25

"Зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй"

/11-р сарын 6/  -  12 цаг 55 минут

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ЖДҮ-ийг дэмжих сангаас нэр бүхий сайд, гишүүд хөнгөлттэй нөхцөлөөр зээл авсан асуудлын хажуугаар УИХ-ыг тараах асуудал ярьж буй нь харамсалтай байна. Нийгэмд маш их бухимдал байна. Үүнтэй холбоотойгоор Б.Батзориг сайд ёс зүйн хариуцлагаа үүрч, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнийг үнэлж байна. Цаашид улс төрд сайн жишиг тогтоно гэж харж байна. Гэхдээ нэг сайдад хариуцлага үүрүүлээд өргөдлийг хүлээн авах хэр оновчтой вэ. Ард түмэн биднээс шударга ёсыг шаардаж байна. Энэ байдал шударга ёсонд хэр нийцэж байгаа бол. Ерөнхий сайдаас нэг л зүйлийг асууя. Нийгмийн шаардаад байгаа шударга ёс чухал юм уу, Засгийн газрын нэр хүнд чухал юм уу” гэв. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Ж.Мөнхбат гишүүнтэй санал нэг байна. Одоогоос яг 1 жилийн өмнө би Ерөнхий сайдаар томилогдож байсан.  Би Ерөнхий сайд болоод эдийн засгийг сайжруулах, шударга ёс тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байна. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчилнэ. Энэ чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC