Шинэ мэдээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ9 цаг 6 минутын өмнөГурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо4 сар 23. 15:30Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил үргэлжилж байна4 сар 23. 14:34Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо4 сар 23. 10:31Цэвэрлэх байгууламжинд амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно4 сар 23. 9:49Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана4 сар 23. 9:29Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ4 сар 23. 9:28Үс шинээр засуулбал сайнтай нөхөрлөнө4 сар 23. 9:24Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 23. 9:23У.Хүрэлсүх:Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд ЗГ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн4 сар 22. 14:47“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв4 сар 22. 14:13Капитал банк дампуурсан гэдгийг сонссон нэг иргэн шоконд орж амь насаа алдсан гэв4 сар 22. 13:25

АН-ын гишүүд С.Эрдэнийг намын даргын ажлаа өгөхийг шаарджээ

/11-р сарын 6/  -  15 цаг 28 минут

АН-ын дотоод зөрчил 3-4 нам болж хуваагдах хүртлээ даамжирсан, залуучууд нь намаа шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй авч С.Эрдэнэ нөгөө л сурсан зангаараа өөрийн хүрээллээрээ ээлжит Вангийн хошуугаа АН-ыг болгохоор улайрч буй тухай эх сурвалжууд эртнээс мэдээлж байлаа. С.Эрдэнэ ван ч гэсэн өөрийнх нь эсрэг намын гишүүдээ намаасаа хөөх ажилд гаршсан. Саяхан болж өнгөрсөн АЭХ-ны тэргүүнд өөрийн хүн С.Одонтуяаг хүч хэрэглэн байж дахин сонгуулжээ.Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн намын хурлыг хүчээр хийгээд зогсохгүй, намаа зөвхөн өөрийн хатуу гарт, өөрийн хүрээлэлд барихын тулд эсэргүүцсэн намын жирийн гишүүдээ элдэвлэн доромжилж, дарамталж бүр заримд нь гар хүрчээ. Намын даргаа жигшсэн эгэл жирийн гишүүд, залуу үеийнхэн нь түүнийг сонгож гаргасандаа харамсч, амаа барьцгааж байгаа гэнэ. Мөн АН-ын  гишүүд намын даргаа ЖДҮ-с зээл авсан, бондтой холбогдсон хүмүүсээ намаас хөөх, хасах асуудал ярих ёстой байтал өөрийн эрх ашгийн төлөө АН-д эзэн суухаар улайрч буйд зэвүүцэж АН-аас зайлахыг шаардсан гэх мэдээлэл ч байна. Нийгмийн даатгалтай холбоотой бохир, бусармаг үйлдлээр  гаршсан, хууль бус үйлдэл асар их хийдэг хүн намын даргатай баймааргүй байна гэдэг сануулгыг ч С.Эрдэнэд өгөөд амжсан гэнэ.  АН-ынханы энэ маргаан зөвхөн АЭХ-ны тэргүүн сонгох үеэр цухалзаж байгаа гэвэл бас үгүй. С.Эрдэнээр удирдуулж эхэлмэгцээ л энэ намынхан хөдөлгөөнд орж фракцууд нь намын даргаа авах гэж гүйлдэн, Ерөнхийлөгч ч намаа хяналтандаа байлгах цаашлаад МоАХ дээрээ суурилан шинэ нам байгуулах гэсэн зөрчлүүд нь улам бүр гүнзгийрч одоо гадагшилж эхэлж байгаа бололтой. Үүнийг батлах мэт өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэ баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл оногдууллаа гэсэн нэрээр намаасаа хөөчихлөө. АН-ыг өөрийн ээлжит Вангийн хошуугаа болгох хүсэл сонирхолтой С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөхийг хөөж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Т.Батцогтыгоо удаа дараа дуудан дарамталж байсан төдийгүй өнгөрсөн бямба гаригийн хурал дээрээ барьцалдаж, зодоон хийсэн зэрэг асуудлууд нь С.Эрдэнийн улайрал АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрсэн гэдгийг нотолж байна.

Эх сурвалж: www.shuurhai.mn

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC