Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Төрийн албыг төрлийн алба болгодогийн жишээ буюу Ц.Цогзолмаа сайдын гэр бүл

/11-р сарын 7/  -  10 цаг 24 минут

Мууд муу нэмэр, муухайд улцан нэмэр гэгчээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад хажуугаар нь асуудал үүсгээд буй ганц нэг нөхөр энэ танхимд байна. Тодруулбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг муухай харагдуулах хүмүүсийн нэгээр цоллуулсаар удаж байна.

Саяхан Ц.Цогзолмаа сайдын нөхөр буюу Ч.Саранжав нь "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ талаар хэвлэл мэдээллээр ч нэлээн шүүмжилсэн бөгөөд Ц.Цогзолмаа сайдыг нөхрийгөө дээд албан тушаалд томилогдоход нөлөөлсөн хэмээн олон нийт хардсаар байна. Мөн түүний охин БОАЖЯ-ны  Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдоод удаагүй байгаа аж. Уг асуудлаар хэвлэл мэдээллийнхэн Ц.Цогзолмаа сайдаас тодруулахад тэрбээр "Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа. Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл 2018 оны  долоодугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд хаягласан нэгэн албан бичиг анхаарал татаж байна.

Тус албан бичигт

"БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн 03/4587 тоот албан бичигтэй танилцлаа. УИХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын 9-дүгээр зүйлийн "б", 14 дүгээр зүйлд тус  тус  зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулж, дүгнэлт гаргадаг эрх зүйн зохицуулалттай.

Гэтэл тус яамны 03/4587 тоот албан бичгийг  Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ирүүлсэн, мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалын "Ажлын байрны тодорхойлолт"-д тавигдсан ажилласан жилийн шалгуур яамны газрын дарга гэхэд хэт бага байх тул Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалд нэр дэвшигчид дүгнэлт гаргах боломжгүй байна. Ирүүлсэн материалуудыг буцаан хүргүүлэв. Дарга Б.Цогоо"   гэжээ.

            Нэг үгээр хэлбэл Ц.Цогзолмаа сайдын охин нь Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалд ажилласан жилийн шалгуураар тэнцэхгүй гэсэн үг юм. Гэтэл уг албан бичгийг үл харгалзан өнөөг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай. Нөгөө талаар энэхүү асуудалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн оролцоо хэр байгаа нь мөн л анхаарал татах асуудал болоод байна. Бидний хэлдэг шиг төрийн албыг төрлийн алба болгодогийн зарим нэг жишээ энэ юм.

Д.Болор  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC