Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ:22 минут 14 секундын өмнөӨнөөдөр туулай өдөр23 минут 32 секундын өмнөХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52

"Надруу шидсэн чулуу холоос биш маш ойроос шидсэн чулуу гэдгийг мэдэж байна""

/11-р сарын 7/  -  15 цаг 55 минут

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд хүчтэй цацагдсан. Тэгвэл өнөөдөр Ж.Мөнхбат гишүүн уг асуудалд албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гудамжны 16 дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг авдаг. Уг ХОМ-тээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн "Сөүл рояль каунти" хотхонд 250 м.кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан. Түгжрэлээс болоод хотын төв рүү буюу бидний хэлж заншсанаар Натурын зам дагуу байр авсан. Ингэхдээ “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш. Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-тээ бичсэн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивласан. Энэ нь багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил биш. Хэрвээ би үүнийг хийхгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC