Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37Улаанбаатарт -13 хэм хүйтэн12 сар 12. 8:36Байнгын хороо:Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ12 сар 11. 8:49Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө12 сар 11. 8:46Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ12 сар 11. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчина12 сар 11. 8:36Улаанбаатарт -15 хэм дулаан байна12 сар 11. 8:29АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ12 сар 10. 22:54МАН:Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ12 сар 10. 16:29Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ12 сар 10. 10:53Намын бүлгүүд хуралдана12 сар 10. 10:15“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа12 сар 10. 9:46Уран гулгалтын Гран-при тэмцээнд Рика Кихира түрүүллээ12 сар 10. 9:35Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ12 сар 10. 9:31Эрүүл мэндийн сайдын албан даалгавар12 сар 10. 9:27Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:00Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа12 сар 7. 10:52

Д.Хаянхярваа гишүүн ЖДҮХС-гийн асуудлаар шаардлага хүргүүллээ

/11-р сарын 12/  -  12 цаг 02 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр мэдээлэл хийж, бүлгийн даргын хувиар биш хувь гишүүний зүгээс ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ. Тэрбээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг тойрсон маргаан намжихгүй байна. УИХ, Засгийн газар, намын түвшинд тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг огцруулснаар шуугиан намжих байх гэсэн хүлээлттэй байгаа юмуу гэж харж байна. Олны анхаарлыг татсан асуудалд яагаад Ерөнхий сайд, намын дарга дорвитой хариулт өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нийгмийн анхаарал татсан энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг үүднээс өнөөдөр шаардлага хүргүүлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгтэй холбоотойгоор Ерөнхий сайд, намын даргатайгаа зөрчилдөж байна гэсэн хардлага үүсээд байсан юм. Энэ тухай Д.Хаянхярваа хэлэхдээ “Би намын даргатай зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Ил, тод шүүмжлэлийг миний бие зөрчил гэж үзэхгүй байгаа. Шүүмжлэл нээлттэй байх тусмаа алдаа, оноогоо засах боломж олгодог гэж үздэг. Алдаа оноогоо олон талаас нь харж байж зөв шийдвэр гаргана шүү дээ” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC