Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ

/11-р сарын 15/  -  17 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт гардуулж, сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Улаантай хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх ажил, салбарын төсөл, төсвийн асуудлаар санал солилцож, ярилцсан юм.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-1/184 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд ажиллаж байсан Батжаргалын Батзориг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын бусаар эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнуудад олгосон нь илэрч, гэм буруугаа хүлээн огцорсон. Шинээр томилогдох сайд өмнөх сайдын алдаатай бодлого, үйл ажиллагааг засах, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг хууль бус ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсоох, завхралыг дахин давтуулахгүй байх үүрэг хүлээх ёстой. Үүний тулд Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийг төрийн захиргааны байгууллагаар олгодог журмыг ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс зогсоон, шаардлага хангасан банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан нээлттэй, ил тод, бизнесийн зарчмаар хүртээмжтэй зээлүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирэх оны эхнээс эхлээд зөвхөн УИХ-ын гишүүд биш нийт жижиг дунд үйлдвэрлэгчид жилийн гурван хувийн хүүтэй таван жилийн зээл авч эхэлнэ гэж найдаад Таны дэвшүүлсэн саналыг дэмжлээ.

Түүнчлэн Засгийн газар 2019 оны төсвийг боловсруулахдаа Улсын Их Хурлын гишүүдийг аргадсан байдлаар маш хариуцлагагүй хандаж, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй төсөв баталжээ. Улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болох төрийн нэн чухал бодлогод ингэж хариуцлагагүй хандах нь олон талын эрсдэл, хохирлыг бий болгох тул миний бие энэ удаагийн төсөвт бүхэлд нь хориг тавилаа.

Тиймээс Засгийн газар Монгол Улсын 2019 оны төсвийг дахин авч үзэж, хууль зөрчсөн алдаатай бодлогуудаа засан, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, 500 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөх шаардлагатай. Энэ бодлогыг хэрэгжүүлэх нь шинээр томилогдох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гэж үзэж байна.

Иймд эдгээр асуудлыг анхаарч Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд Чүлтэмийн Улааныг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC