Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

/11-р сарын 17/  -  11 цаг 13 минут

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх ёстой байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс уг асуудлаар завсарлага авлаа.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш” гэлээ. Үүнд Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд нуруундаа гэмтэл авсан. Цаг үе нь ингэж л таарлаа. Үүнийг далимдуулж болохгүй. Төрийн ажил явагдаараа явна” гэсэн юм. Үүгээр АН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар завсарлага авлаа.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж дуустал УИХ-ын нэгдсэн чуулганыг түр завсарлуулаад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC