Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Хотын дарга С.Батболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

/11-р сарын 27/  -  19 цаг 43 минут

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлсэн билээ. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хуралдаан намын бүлгүүдийн саналаар хоёр удаа хойшлоод байгаа юм. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна.

Тэрээр хүсэлтдээ "Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд миний биеийг огцруулах санал гаргасан байна. 

Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харилцсан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг хүргүүлж байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаарыг зүйлийн 32.1 дэхь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC