Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ1 цаг 59 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 35 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа4 цаг 43 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна4 цаг 49 минутын өмнөБайнгын хороод хуралдана4 цаг 51 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна4 цаг 52 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

Уртын урт тээврийг цуцаллаа

/11-р сарын 28/  -  13 цаг 01 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ. 

Цаашид төмөр зам, автозам, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох талбайтай, амрах өрөө бүхий цогцолборын ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулахаар боллоо.

Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна. 

Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.

Эх сурвалж:zasag.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC