Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37Улаанбаатарт -13 хэм хүйтэн12 сар 12. 8:36Байнгын хороо:Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ12 сар 11. 8:49Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө12 сар 11. 8:46Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ12 сар 11. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчина12 сар 11. 8:36Улаанбаатарт -15 хэм дулаан байна12 сар 11. 8:29АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ12 сар 10. 22:54МАН:Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ12 сар 10. 16:29Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ12 сар 10. 10:53Намын бүлгүүд хуралдана12 сар 10. 10:15“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа12 сар 10. 9:46Уран гулгалтын Гран-при тэмцээнд Рика Кихира түрүүллээ12 сар 10. 9:35Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ12 сар 10. 9:31Эрүүл мэндийн сайдын албан даалгавар12 сар 10. 9:27Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:00Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа12 сар 7. 10:52

Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв

/11-р сарын 29/  -  9 цаг 19 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын  төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна.

  20 гаруй жилийн турш бугшсан идээ бээрийг шахаж, нийгмээ эрүүлжүүлэн, шударга ёс тогтоох гэж зүтгэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг намуудын дарга нар дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал:

МУНН-ын дарга Б.Батболд: Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Эрч хүчээ алдахгүй байхыг хүсье. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахаар тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г устгахын төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Дэмжиж байна.

Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Төрийн ордонд хулгайч нар нүүрлэснийг зоригтой илчилж, тэмцэж байгаад амжилт хүсье.

Эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг: Шинэчлэлийн төлөөх үйлсийг дэмжиж байна.

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа: Нийгэм шударга ёсыг хүсч байна. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй.

Хамаг монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн: Шударга бус, авлигад идэгдсэн нийгмийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна.

Ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг  хүсч байгаа. Иргэд  хоол, цалин хөлс гэхээсээ илүү нийгэмд шударга ёс тогтоож өгөх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахыг хүсдэг гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Үүний төлөө зүтгэж байгаа энэ үед УИХ-д суудалгүй улстөрийн намууд дэмжиж, цаашид хамтран ажиллая гэж байгаад талархал илэрхийлэв.

Намуудын дарга нар мөн Үндсэн хууль болон Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаатай санал нэг гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC