Монголын төрөөр тоглож, төрийн мөнгөөр баяжсан МАНАН бүлэглэлийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдын хоёр дахь хувилбар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Нэгэн цагт эрх баригч намын болон Засгийн газрын “гал тогоо”-г барьж явсан мань эрийн жинхэнэ дүр төрх одоо бүрэн цухуйж, Монголын төрийг үнэн утгаар нь самрахаар ханцуйн дотроо наймаалцаж явна.
Улс төрийн бохир тоглоомоо улсынхаа эрх ашгаас дээр тавьж яваа Ж.Мөнхбатын олон шившигтэй үйлдэл ойрын өдрүүдэд ар араасаа цуварч, олон нийт ч түүнийг жигшин зэвүүцэж байгаа. Гэтэл түүний хорон үйлдэл үүгээр дуусалгүй МАН-ын тулхтай гишүүдийн нэг Ц.Нямдорж дээр очиж, “Дараагийн Ерөнхий сайд таныг болгоно” гэх мэтээр ятгаж, Засгийг унагахаар цуглуулсан 27 гарын үсгээ нэмэхээр хор хутгаж яваа гэнэ.
Харин мань эрийн увайгүй ятгалгыг Ц.Нямдорж сайд эрс эсэргүүцэж, Монголын төрд зүтгэсэн олон жилийн зүтгэлээ урваж шарвасан, шившгийн үйлдлээр эцэслэхгүй гэдгээ Ж.Мөнхбатад хатуухан хэлсэн аж. Хутгасан хор нь амжилттай болно гэж итгэж явсан Ж.Мөнхбат “хана мөргөсөн” ч ахин дахин гуйж гувшин архаг улс төрчийн аашийг харин ч нэг хүргэсэн бололтой.
Ц.Нямдорж сайд “Би өдий насалтлаа улс төрд зүтгэчихээд эцэст нь нам, засгаасаа урваж, адгийн үйл хийхгүй. Харин чи наад шившгийн бүтэлгүй юмаа одоо боль. Хурдан хуулийн хугацаанд нь хэлэлцэж асуудлыг шийд” гэж зад загинан хөөж явуулжээ.
Бүтэн 37 жил төрд зүтгэж, УИХ-ын дарга, дэд дарга, долоон удаа УИХ-ын гишүүн, таван удаа Хууль зүйн сайдын албыг нэр төртэй хашсан тулхтай улс төрч Ц.Нямдорж ухамсар, зарчмаа заан, Засгийн газраа тонгорох үйлдэл хийхгүй гэдгээ эрс шийдэмгий илэрхийлж. Харин Монголын төрийг дампууруулж байгаа МАНАН-гийн залгамж халаа, хоёр дахь М.Энхболд болсон Ж.Мөнхбат эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улс төрийн бохир тоглоомдоо хавь ойрын хамаг хүмүүсээ татаж, хохироохыг нь хохироогоод зогсохгүй буурь суурьтай ахмад гишүүдийг ч урвуулчих санаатай үзэж яваа нь энэ.
Ц.Нямдорж сайдыг Ерөнхий сайд болгоно гэсэн увайгүй ятгалгаар урвуулах гэж оролдсон ч ноён нуруу, зарчмыг нь нугалж чадаагүй мань эрд одоо хорогдох газар үгүй болсон биз ээ. Амь тавих шахсандаа тараа талын нэг таниулж яваа МАНАН бүлэглэл удахгүй нуран унаж, Монгол төр цэвэрших цаг ойрхон болжээ.
Эх сурвалж:Breaking news
Сэтгэгдэл бичих