Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

"Засгийн газрыг шүүмжилсний төлөө намайг намаас хөөсөн юм билээ"

/11-р сарын 30/  -  16 цаг 16 минут

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдийн дунд нэлээн маргаан зөрчил үүссээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би намын дотоод асуудлыг шүүмжилсэн. Энэ хүний барьж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлыг нь шүүмжилсний төлөө намайг намаас хөөсөн юм билээ. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөхөөс айхгүй. Нам бол намын даргын хувийн компани биш. Өвлийн хүйтэнд хоолойгоо сөөтөл жагсаж байхад У.Хүрэлсүх дарга Австралид далайн эрэг дээр байж байсан. Ингээд таныг дуудаж авчраад Шадар сайд болгосон шүү.  Гэтэл та өнөөдөр намаа хагаллаа. Шударга үг хэлж, намын дотоод ардчиллыг бий болгосны төлөө намаас намайг хөөж байна. 2020 онд нам ялагдахад та дахиад гадаад руу зугтах уу. Нөхдийнхөө авчирсан ялалтаар та намын дарга , Ерөнхий сайд болчихоод ширээ шаагаад сууж болохгүй гэлээ. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би 1990 оноос хойш энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан. Энэ намыг 40-50 мянган гишүүнтэй болгосон. Намын түүхийн талаар чи надтай яриад хэрэггүй. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг юм яриад хэрэггүй. Чамайг намаас хөөгөөгүй. Намаас хөөх асуудлыг Хяналтын зөвлөл шийддэг. Харин намаас хасах хүмүүсийн нэрийг би гаргана. Би удахгүй нэрс гаргана гэдгээ хэлчихье. Манай нам Ардын нам болохоос авлигалчдын нам биш. Би намдаа их цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдана л биз. Би ялж, ялагдаж үзсэн хүн. Миний сонгуульд нэр дэвших үгүйг намын олон түмэн, Бага хуралд шийднэ. Сонгуулиас айдаг жижиг хүн биш” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC