Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37Улаанбаатарт -13 хэм хүйтэн12 сар 12. 8:36Байнгын хороо:Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ12 сар 11. 8:49Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө12 сар 11. 8:46Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ12 сар 11. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчина12 сар 11. 8:36Улаанбаатарт -15 хэм дулаан байна12 сар 11. 8:29АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ12 сар 10. 22:54МАН:Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ12 сар 10. 16:29Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ12 сар 10. 10:53Намын бүлгүүд хуралдана12 сар 10. 10:15“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа12 сар 10. 9:46Уран гулгалтын Гран-при тэмцээнд Рика Кихира түрүүллээ12 сар 10. 9:35Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ12 сар 10. 9:31Эрүүл мэндийн сайдын албан даалгавар12 сар 10. 9:27Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:00Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа12 сар 7. 10:52

Хотын даргад ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ

/12-р сарын 3/  -  9 цаг 03 минут

МАН-ын дарга У.Хүрэлсүх  гурван долоо хоногийн өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, хотын дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг НИТХ-д өгсөн. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ хоёр удаа ээлжит бус хуралдаан зарласан ч завсарлага авах замаар хойшилсон юм. Улмаар хотын дарга С.Батболд 2018.11.27-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Тэрээр хүсэлтдээ Ерөнхий сайдтай хамтран ажиллах боломжгүй байгаагаа тодотгож, 2018.12.10-ны өдрөөс хойш ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ дурдсан байв. Уг шалтгаанаа “нийслэлийн төсвийг батлах хугацаа” гэж тодотгосон байдаг.Гэвч холбогдох хуулиараа Нийслэлийн засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг НИТХ эцэслэн шийддэг. Харин С.Батболд Ерөнхий сайдад хандан хүсэлтээ гаргасан.

Тиймээс НИТХ-ын завсарлагын хугацаа дуусангуут маргааш С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Өргөдлийг НИТХ-д биш Ерөнхий сайдад хандан гаргасан тул дээрх нөхцөл байдал үүсч байгаа аж. Ерөнхий сайдын зүгээс С.Батболдын хүсэлтийг НИТХ руу цохож өгөх эсвэл НИТХ-д шууд өргөдөл гаргасан бол ёсчлох асуудлыг хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэх юм байна.

Хотын даргын асуудлыг ямар байдлаар шийдлээ ч С.Батболд нэгэнт өргөдлөө гаргачихсан тул ажлаа өгөх нь цаг хугацааны асуудал болчихоод  байгаа юм. Улс төрийн нөхцөл байдал ингэж эргэсэн учраас хотын даргад хэн хэн өрсөлдөх талаарх яриа МАН дотор хүчтэй өрнөж эхэллээ. Хотын даргад нэр дэвших магадлалтай байгаа  эрхмүүдийн нэрийг дараах байдлаар хүргэж байна.

НЭГ: УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга болсон билээ. Тэрээр Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдах ажилд идэвхийлэн оролцсон, намдаа идэвхтэй зүтгэдэг залуусын нэг. Засгийн газрын асуудал яригдахаас бүр өмнө Х.Нямбаатар гишүүнийг хотын даргад өрсөлдөнө гэсэн яриа гарсан. Гэвч 2020  оны сонгууль дөхчихсөн ийм үед УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, Нийслэл рүү ирнэ гэдэг амархан гаргачих шийдвэр биш билээ.

ХОЁР: НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН

НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд нэлээд эртнээс хотын дарга болно гэсэн ярианаас зугтсаар ирсэн нэгэн. Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дунд яригдаж буйгаар, тэд дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилох ёстой гэсэн байр суурин дээр байгаа аж.НИТХ дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилно гэвэл хамгийн өндөр магадлалтай хүн нь С.Амарсайхан. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хотын даргын асуудлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг дуудаж уулзсан гэх мэдээлэл явж буй юм.

ГУРАВ: “ОЮУТОЛГОЙ” –Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН Б.МӨНХБААТАР

МАН-ын генсек Д.Амарсайхан тэргүүтэй намын удирдлагуудын зүгээс “Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож яваа гэх мэдээлэл бий.Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Өмнө нь БЗД-ийн  засаг дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн юм.

ДӨРӨВ: КОНСУЛ Л.АМАРСАНАА

Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нар МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй  Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг хотын даргаар томилуулах асуудлыг ярилцсан гэдэг нь тодорхой болсон. Гэвч тэд эцсийн байдлаар тохироонд хүрч чадсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нэгэнт У.Хүрэлсүх засгийн газраа огцруулалгүй авч үлдсэн чадсан болохоор одоо хотын дарга болох хүнийг шууд нэрлэхэд асуудал гарахгүй. Тэр үүднээс МАН доторх бүлэглэлүүд  хотын даргыг сонгох асуудлыг намын даргатайгаа тохиролцоонд хүрэх нь хамгаас чухал байгаа юм.

 Эх сурвалж: www.medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC