Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37Улаанбаатарт -13 хэм хүйтэн12 сар 12. 8:36Байнгын хороо:Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ12 сар 11. 8:49Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө12 сар 11. 8:46Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ12 сар 11. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчина12 сар 11. 8:36Улаанбаатарт -15 хэм дулаан байна12 сар 11. 8:29АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ12 сар 10. 22:54МАН:Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ12 сар 10. 16:29Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ12 сар 10. 10:53Намын бүлгүүд хуралдана12 сар 10. 10:15“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа12 сар 10. 9:46Уран гулгалтын Гран-при тэмцээнд Рика Кихира түрүүллээ12 сар 10. 9:35Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ12 сар 10. 9:31Эрүүл мэндийн сайдын албан даалгавар12 сар 10. 9:27Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:00Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа12 сар 7. 10:52

Мартаж болохгүй "ЖДҮ"

/12-р сарын 3/  -  9 цаг 06 минут

Өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй. Ингэснээр Монголын улс төрд гарсан түймэр цурманд оров. Идэр гурван ес ирж яваа цагаар Засагтайгаа үлдсэн нь сайн хэрэг. Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт “дахин төрсөн”-ий дайтай  үйл явдал бөгөөд сануулга санамж, эрч хүч, шуурхай шударга байдлын шинэ тооллыг эхлүүлэх боломж олгож байна.   

У.Хүрэлсүх ЖДҮ-ийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулсан, шалгалтын дүн нь эргээд Засгийн газрыг огцруулах сэдэл сэрэмж болсон. Яг л өөд нь шидсэн чулуу өөрийн толгой  дээр гэдэг шиг. Гэхдээ энэ асуудал олон “НО”-г  нийтэд ил болгож, улстөрчдийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг  явдалд томоохон сануулга болж өглөө. Хожим хойшид ЖДҮС-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрэх боломж нийгэмд үлдэж байх шиг байна. Энэ бол ард түмний гар дээр ирж буй шинэ боломж, өргөн утгаараа Монголын хөгжлийн гарцад тээглэсэн нэг гацаа арилж байна гэсэн үг.  

УИХ-ын гишүүдийн олонхи буюу 54.8 хувь нь Засгийн газраа аварч үлдэв. Гэхдээ энэ нь Засгийн газартай холбоотойгоор дэгдсэн ЖДҮ-ийн будлианыг дэмжиж, үүнд хамааралтай сайд нарын толгойг илж буй хэрэг огтхон ч биш юм. Харин ч энэ нөхдүүдэд хариуцлага тооцох эрхийг нь  Засгийн газарт үлдээж, хэр шударга ажилладагаа ард түмэндээ харуулах боломжийг нь У.Хүрэлсүхэд үлдээж буй хэрэг юм. Тэгэхээр одоо халдавч хар халзандаа гэдгийн жишгээр ЖДҮ гэсэн тодотголтой байгаа сайдууддаа  хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын түрүүлж хийх алхам, иргэдийн хувьд  хүлээлт болж  үлдэж байна.

Хэрэв та бүхэн анзаарсан бол УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүд ЖДҮХС-аас зээл авсан танхмынхаа сайд нарт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэсэн асуултад Ерөнхий сайд нэлээд ээрэгдсэн. Зээл авсан гишүүдийн гэм буруутайг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа хариуцлага тооцно гэсэн Ерөнхий сайдын хариулт гишүүдийн хувьд төдийгүй нийгмийн хүлээлтэд ч оновчтой шударга сонсогдож чадаагүй билээ. Энэ нь буруутай хүмүүсийг хаацайлж аргацаасан түр зуурын хамгаалалт шиг анзаарагдаж байсан.  

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хуулийн байгууллага багцлаад оруулаад ирэх биз.Сайд, гишүүд ЖДҮ-ийн асуудалд холбогдсон нь ёс зүйн хувьд хэзээ ч байж болохгүй асуудал. Ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн байгууллага оруулаад ирвэл бүрэн эрхийнх нь тухай асуудал яригдана. Би энэ асуудал дээр яс үзнэ шүү" гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж мэдэгдэж байгаа болохоор хуулийн хариуцлага тэднийг тойрохгүй  нь тодорхой болж байна. Гэхдээ танхмын буруутай сайд нарт хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх нь Засгийн газрын хийх ажил биш. Тэр бол хуулийн байгууллагын хийх ажил.

Харин Ерөнхий сайдын хувьд ЖДҮ-чдийн толгойг илэх, эсвэл хүлээзнэх шалтгаан баймааргүй. Зээл авсан нөхдүүд нь үнэнээ өчсөн, зарим нэг нь бүр эргүүлээд төлчихсөн байгаа. Тэгэхээр энэ бол жинхэнэ утгаараа ил тод болчихсон асуудал. Ийм болохоор шийдвэрлэхэд амар хялбар байж таарна. Товчхондоо хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохоос өмнө буруутай хүмүүс нь гэм зэмээ хүлээчихсэн, хэн хэн бэ гэдэг нь нийгэмд тов тодорхой болчихоод байгаа. Ийм бэлээхэн кейс байхад хуулийнхны амыг харж тэр шалгалтын дүн бантай барьцаад суух шаардлага Ерөнхий сайдад даанч нэг баймааргүй.

Хууль хяналтын байгууллага хууль журмынхаа хүрээнд асуудлаа шийднэ.  Харин Ерөнхий сайдын хувьд үүнийг хүлээлгүйгээр улс төрийн хариуцлага  тооцох  бүрэн эрхтэй.  Ингэж ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал төдийгүй дахин дахин яриад байгаа шударга ёсны  тэмцлийн чинь нэг хэсэг шүү дээ.

Өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ хэдэн зуун тэрбумаар зээл авсан “ЖДҮ-чид”  ганцхан Засгийн газарт байгаа биш. Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ, Засгийн газар гээд төрийн гурван толгой институцид бүгдэд нь байгаа. Харин тэд тус тусынхаа хамаарал бүхий этгээдүүдэд хариуцлага тооцоод эхэлчихсэн, үүнийг заавал жишээ баримтаар дурдах шаардлаггүй байх.

Одоо гагцхүү Засгийн газар хэзээ энэ буруутай хүмүүстээ хариуцлага  тооцох бол гэсэн шударга ёсны нэхэмжлэл иргэдийн дунд байна.  Олон түмэн идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүтэй шударга ёсоор өлсөж цангаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэдэнтээ онцолсон. Энэ үнэн. Тийм учраас  ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан танхимынхаа гишүүдэд тооцох Таны ёс зүйн хариуцлага улс төрд үлгэр жишээ  жишиг болон үлдэх билээ.

Таны тэргүүлсэн Засгийн газрын хоолойд тээглэсэн яс болчихоод байгаа  ЖДҮХС-ийн зээлтэй сайд нарын асуудалд иргэд  нэхэл хатуу хандана. Шударга ёсыг танхмаасаа эхлэх нь Таны тэргүүлсэн Засгийн газрын “дахин төрсөн”-ий дараах гарааны шүгэл байх биз ээ.

www.zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC