Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Энэ сарын 7-ноос шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна гэв

/12-р сарын 5/  -  8 цаг 48 минут

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнөөдөр нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Импортлогчид улстөрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар анхааруулав.

Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байна. Энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэдгээ импортлогчид хэллээ.

Ам.долларын ханшийг хөөрөгдөж, зохиомол хомсдол үүсгэн, бензин шатахууны үнийг өсгөхөд хүргэсэн гол хүчин зүйлийн нэг нь БНХАУ-руу Тавантолгойн ордоос хийж буй нүүрс тээвэрлэлт саатах нь гэх мэдээлэл нийгэмд тархсан явдал байв. Иймд ЗГХЭГ-ын дарга БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонсов. 

Нүүрс тээвэрлэлт хэвийн болно

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мөн энэ өдөр  БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ян Чин Дун, Улстөрийн зөвлөх Ли Янь Жүн нарыг хүлээн авч уулзан Тавантолгой, Гашуунсухайт, Ганцмодны боомт чиглэлд нүүрс тээврийн тэрэгний урт дараалал үүсээд байгаа явдалд БНХАУ-ын ЭСЯ-аас анхаарлаа хандуулж, нүүрс тээврийн автомашины хил нэвтрэх тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтууддаа техник, технологийн нэгдсэн шинэчлэлт хийж, ухаалаг системд шилжиж байгаа нь Ганцмод боомтын үйл ажиллагааг түр удаашруулсан байна.  Боомт дахь технологийн шинэчлэлт дуусч буй бөгөөд энэ долоо хоногоос нүүрс тээврийн автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажил хэвийн горимд шилжинэ гээд энэхүү түр зуурын саатал нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж байна гэж ноён Ян Чин Дун хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC