Шинэ мэдээ

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж буй оргодлыг эрэн сурвалжилж байна1 цаг 25 минутын өмнөЦЕГ-аас хар тамхины хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ7 цаг 22 минутын өмнөХорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн оргожээ7 цаг 30 минутын өмнөШ.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг битүүмжилжээ9 цаг 20 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно9 цаг 25 минутын өмнөНаршилтаас сэргийлье9 цаг 29 минутын өмнөУлаанбаатарт 30 хэм дулаан9 цаг 30 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй9 цаг 31 минутын өмнөХөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаав6 сар 19. 14:58Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо6 сар 19. 12:15Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчлагдан шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан6 сар 19. 10:30Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ6 сар 19. 10:15Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 19. 10:06ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөнд лам нар нэгджээ6 сар 19. 10:03Улаанбаатарт 25 хэм дулаан6 сар 19. 9:50Үс засуулахад тохиромжгүй6 сар 19. 9:48"Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад АН-ынхан картаа сугалаад алга болчих юм"6 сар 18. 13:38ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна6 сар 18. 12:42Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн гэв6 сар 18. 11:03Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 18. 10:54

"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Очирбатын Насанбурмаа

/12-р сарын 13/  -  8 цаг 57 минут

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль зүүсэн тамирчид цөөхөн. Тэгвэл тэдний нэг болсон О.Насанбурмаа маань Чөлөөт бөхийн түүхэнд АНХНЫ хэмээх тодотголын эзэн боллоо. Тэрбээр чөлөөт бөхийн түүхэнд Дэлхийн аваргаас гурван медальтай Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг гэж гурван бөхийн амжилтыг шинэчилж 4 медальтай анхны бөх боллоо.

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Канадын бөхтэй Алтан медалийн төлөө шалгаран үлдсэн. Шигшээ барилдаанд тэрбээр ялалт байгуулж чадаагүй ч Дэлхийн аваргын 3 хүрэл медалийн өнгөө Мөнгөн медаль болгон өөрчилж чадсан. Дэлхийн дэвжээнээс гурван медаль зүүсэн түүнийг дөрөв дэх медалиа авна гэдэгт олон хүн итгэлтэй байсан, мөн түүнийг медалийн өнгөө хувиргана хэмээн хүлээж байсан билээ.

Тэрээр 1989 оны 4 сарын 14-нд Улаанбаатар хотод Л.Очирбат, Т.Цэрэндолгор нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ. Төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, анхны чөлөөтийн бөхчүүдийн нэг юм. Дэлхийн аваргаас анхны хошой медаль авсан Монгол эмэгтэй тамирчин. Анхны багш нь Н.Дамбарагчаа, Т.Сүхбаатар.

"Дуудах нэрийг эцэг эх нь өгч, дуурсагдах нэрийг хүн өөрөө олж авдаг юм шүү" гэж хэлж байсан аавынхаа захиасыг үргэлж санаж явдаг О.Насанбурмаа Токиогийн олимпод өндөр амжилт гаргах бүрэн итгэлтэйгээр "БӨРТЭ ЧОНО" наадамд нэр дэвшиж байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.164.180jjjj   • 2018, 12 сарын 13. 9 цаг 38 минут

jhh

202.179.27.244оргил   • 2018, 12 сарын 13. 9 цаг 11 минут

яг үнэндээ Токио-гийн олимпод бол барахгүй шүү,өөр залуу халуун хөдөлгөөнтэй тамирчин бэлдсэн нь дээр дээ

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC